“Хүйсийн говь” эмгэнэлт жүжгийг тавина

Хуучирсан мэдээ: 2014.07.01-нд нийтлэгдсэн

“Хүйсийн говь” эмгэнэлт жүжгийг тавина

Говь-Алтай аймгийн “Алтай” чуулгын уран бүтээлчид долдугаар сарын 4, 5-ны өдрүүдэд “Хүйсийн говийн домог” нэртэй эмгэнэлт дуулалт жүжгийн нээлтээ хийх гэж байна. Монголын мэргэжлийн томоохон чуулгуудын нэг болох “Алтай” чуулгын ээлжит шинэ уран бүтээлийг тавихаар Үндэсний дуу, бүжгийн эрдмийн чуулгын ерөнхий найруулагч, зураач Д.Ганболд, хөгжмийн зохиолч М.Бирваа, залуу бүжиг дэглээч Д.Энхбаатар нар уригдан ажиллаж байгаа аж.

Энэ удаа алдарт 33 говийн нэг болох Хүйсийн говийн эмгэнэлт домгийг дуулалт жүжгийн төрлөөр туурвисан бөгөөд “Алтай” чуулгын авьяаслаг 60 гаруй уран бүтээлч тоглох юм байна. Дуулалт жүжгийг Б.Ренчингийн “Нууцыг задруулсан захидал” зохиолоос сэдэвлэн, цомнолыг Б.Нямлхагва туурвижээ. Уг бүтээлд 16, 17-р зууны үед манжийн дарлалд орсон монголчууд эрх чөлөө тусгаар тогтнолынхоо төлөө хэрхэн баатарлагаар ялж, тэмцэж явсныг нэгэн гэр бүлийн эмгэнэлт түүхээр харуулах юм.

Э.ТЭКҮ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж