
-Өчигдөр Улаанбаатараас Даланзадгад руу ниссэн онгоц чиглэлээ өөрчлөн “Овоот” нисэх буудал газардсан гэх мэдээллийг зорчигчид өгөөд байна?
-Зорчигчдод мэдэгдэхгүй чиглэлээ өөрчилж ниссэн зүйл болоогүй. Орон нутгийн нислэг буюу Даланзадгад, Овоот хоёр нэг чиглэлийнх. “Овоот”-ын нисэх онгоцны буудал дээр бид зорчигчдоо буулгах ёстой. Эргээд Даланзадгад руу нисэхэд 40-50 минут болдог.
-Улаанбаатар-Ховд чиглэлийн MR1022 нислэгээр явахаар захиалга өгсөн зорчигчдынхоо нислэгийг цуцалсан гэсэн?
-“Air expert” компаниас Байгаль орчин, ногоон хөгжлийн яамны ажилтнууд нислэгийн билет авсан юм билээ. Гэтэл уг компани нислэг хийхээс хоёр хоногийн өмнө бидэнд мэдэгдсэн. Бид ачаа ачихдаа зарим суудлуудаа блок хийдэг юм. Яамны ажилтнууд яаралтай ажлаар хөдөө явна гэхээр нь зарим ачаагаа үлдээгээд тэр өдөр нисэх байсан зорчигчид руугаа утсаар яриад яамны хоёр ажилтанг авч ниссэн. Маргааш нь үлдсэн таван зорчигч нь ниссэн. Ингэж зорчигчдын нислэгийг цуцлах болсон нь бидний буруугаас биш “Air expert” компанийн ажилчдын хариуцлагагүй байдлаас болж үүссэн асуудал. Яамны ажилтнууд манай компанитай шууд холбогдон нислэгийн билет захиалах боломжтой байсан.
-Тэгэхээр танай компани гэрээтэй ажилладаг нислэгийн тийз захиалдаг компаниудтайгаа уялдаа холбоо муутай ажилладаг гэсэн үг үү?
-Тэгж шууд утгаар нь ойлгож болохгүй л дээ. Бид бас тийзний үйлчилгээ үзүүлдэг компаниудаа дэмжиж ажиллахыг хичээдэг. Бидний хооронд хийсэн хамтарч ажиллах гэрээний заалтууд байгаа. Хариуцлага алдсан “Air expert” компани манайд албан бичиг ирүүлж буруугаа хүлээж уучлалт хүссэн.
Эх сурвалж: www.medee.mn