Өрхийн орлого нэмэгдсэн гэв

Хуучирсан мэдээ: 2014.03.10-нд нийтлэгдсэн

Өрхийн орлого нэмэгдсэн гэв

Үндэсний статистикийн хорооноос сар бүр Монголын нийгэм, эдийн засгийн үзүүлэлтийн судалгааг олон нийтэд танилцуулдаг. Энэ нь бүхий л төсөл, хөтөлбөр, яамд, агентлагийн мэдээлэл, судалгааны суурь болдог юм. Энэ сарын хурлыг тус газар өнөөдөр зохион байгуулсан ба үүнээс хамгийн сонирхол татсан нь өрхийн орлого, амжиргааны талаарх тоон үзүүлэль байв. 
Тус хорооноос “Өрхийн нийгэм, эдийн засгийн 2013 оны дөрөвдүгээр улирлын судалгааны дүнгээр нэг өрхийн сарын дундаж орлого нэмэгдсэн” хэмээн мэдээллээ. Нэг өрхийн дундаж орлого өнгөрсөн жилийн эцсийн байдлаар 893.5 мянган төгрөг болж, өмнөх оны мөн үеийнхээс 112.7 мянган төгрөг буюу 14.4 хувиар нэмэгдсэн байна. Өрхийн зарлага нь жилийн өмнөхөөс 22 хүртэлх хувиар мөн өссөн байна. Энэ зарлага бол мэдээж, өргөн хэрэглээний бараа, бүтээгдэхүүний үнийн өсөлтөөс хамаарсан талаар статистикчид тайлбарлалаа.  Үүнээс харахад өрхийн орлогын нийт хэмжээ байж болох авч, нэмэгдсэн гэдэгт эргэлзэх хүн олон биз ээ.

Сүүлийн үед цалин нэмэх асуудлаар зогсоо зайгүй ярьж байгаа ч нийтийг бүрдүүлдэг хувийн хэвшлийн цалин нэмэгдээгүй, харин ч эдийн засгийн хямралаас болж, компаниуд ажилтнуудаа цөөлж, цалин, урамшууллаа танахыг эрмэлзэх болсныг хүн бүр ярьж байгаа. Гэтэл өрхийн орлого нэмэгдсэн гэдэгтэй хэчнээн хүн санал нэгдэх бол. Дүн мэдээг хэзээ бодит амьдралтай “уях” вэ?

У.БОЛОР
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж