Төр, хувийн хэвшлийнхэн чуулж байна

Хуучирсан мэдээ: 2013.11.27-нд нийтлэгдсэн

Төр, хувийн хэвшлийнхэн чуулж байна

“Ногоон хөгжлийн түншлэл” төр хувийн хэвшлийн үндэсний чуулган Төрийн ордны их танхимд эхэллээ. Найман зуу гаруй төлөөлөгч цугласан энэхүү форумаар цаашид эрх зүйн, яамны үйл ажиллагааны, хувийн хэвшил, иргэний нийгмийн байгууллага, мэргэжлийн байгууллагын хүрээнд хийх ажлаа илүү тодорхой болгох чиглэлээр хэлэлцэх юм. Мөн энэхүү үндэсний чуулганыг зохион байгуулах бэлтгэл ажлын хүрээнд долоон удаагийн цуврал хэлэлцүүлэг (ой, ус, амьтан, ургамал, БОНБҮ, газрын хэвлий, цаг уур) өрнүүлсэн ба эдгээр хэлэлцүүлгүүдээс гарсан санал шүүмж, дүгнэлтийг нэгтгэн  чуулганаар хэлэлцэх аж. Чуулганыг нээж Байгаль орчин, ногоон хөгжлийн сайд С.Оюун илтгэл тавьсан бол 14 цагаас Ерөнхий сайд Н.Алтанхуяг үг хэлсэн байна.

Э.ЭНХ
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж