Хөгжлийн банкны Төлөөлөн удирдах зөвлөл хуралдаж, хэд хэдэн албан тушаалтныг томилжээ. Энэ талаар Хөгжлийн банкны гүйцэтгэх захирал З.Нарантуяагаас тодруулахад "Төлөөлөн удирдах зөвлөл өнгөрсөн Баасан гаригт /2025.03.14/ хуралдаж, зарим албан тушаалд сонгон шалгаруулалт хийсний дагуу томилох шийдвэрийг гаргасан.
Хурлаар Х.Эрдэнэбаатарыг тэргүүн дэд захирлаар, Ж.Мөнхжаргалыг бүтээмж хариуцсан менежерээр томилсон" гэв.
Х.Эрдэнэбаатарын хувьд 2024 оны УИХ-ын сонгуульд дөрөвдүгээр тойрог буюу Хөвсгөл, Булган, Орхон аймгийн бүсэд нэр дэвшиж, ялагдсан. Түүнийг улс төрийн хүрээнд УИХ-ын гишүүн Х.Баттулгын хүн гэлцдэг. Тэрбээр санхүү менежментийн чиглэлээр мэргэшсэн бөгөөд төрийн захиргааны менежментийн мэргэжил дээшлүүлсэн байна. Хувийн бизнес эрхлэхээс гадна Монголын Жюүжицүгийн холбооны ерөнхийлөгчөөр ажилладаг байна.
ЗГХЭГ-ын дарга Н.Учрал Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулахдаа "Хөгжлийн банкийг Экспорт, импортын банк болгох хуулийг УИХ-д өргөн мэдүүлэхээр бэлтгэл ажлыг хийж байна" гэсэн юм.
3,569.17





















































Холбоотой мэдээ