Барилга, хот байгуулалтын сайд Ц.Баярсайхан өнөөдөр "Эрин интернейшнл" компанийн "Эрин" хотхоны барилгын ажлын явцтай танилцлаа.
“Эрин интернэшнл” компани бүрэн цутгамал, 12 давхар, 2-3 орцтой 2000 айлын орон сууцыг нэгдүгээр хороололд барьж эхлээд байгаа юм. “Хархорин” худалдааны төвийн баруун урд, төв замдаа ойр энэхүү хотхоныг ирэх жил гэхэд ашиглалтад оруулахаар төлөвлөжээ. Энэ зун барилгын ажлаа эхлүүлсэн "Эрин" хотхон цаашид 8000 айлын орон сууц бүхий сургууль, цэцэрлэг, эмнэлэгтэй, иж бүрэн хотхон болох юм.
www.zasag.mn