Холливудын одод “US OPEN”-нд саатлаа

Хуучирсан мэдээ: 2013.09.07-нд нийтлэгдсэн

Холливудын одод “US OPEN”-нд саатлаа

Дуучин Gerald Maxwell Rivera, жүжигчин Rainn Wilson, David Costabile зэрэг Холливудын одод өнгөрсөн шөнө Нью-Йорк хотын Артур Эшийн кортод болсон талбайн теннисний тоглолыг үзжээ.

Талбайн теннисний оны турш болдог дөрвөн “Их дуулга” тэмцээний энэ жилийн сүүлийнх нь болох “Америкийн нээлттэй тэмцээн” АНУ-ын Нью-Йорк хотноо Артур Эшийн кортод болж байна. Тус тэмцээн өнгөрөгч наймдугаар сарын 26-нд эхэлсэн бөгөөд өчигдөр эмэгтэйчүүдийн хагас шигшээ тоглолт болж, АНУ-ын нэрт теннисчин Серена Уильямс, Беларусын Виктория Азаренка нар өрсөлдөгчөө хожсоноор шигшээд шалгарчээ. Шигшээ тоглолт маргааш буюу ням гаригийн шөнө болно. Тус тэмцээний шагналын сан нь 34.3 сая ам.долларт багтаж байгаа бөгөөд эмэгтэй, эрэгтэй ганцаарчилсан төрөлд түрүүлсэн теннисчин 2,6 сая ам.долларын шагнал хүртэх ажээ. Ингээд 133 дахь жилдээ зохион байгуулагдаж буй “US OPEN” тэмцээний эмэгтэйчүүдийн хагас шигшээ тоглолтыг үзэж сонирхсон холливудын оддыг сонирхоно уу.

Ч.ШАР


Өнгөрөгч наймдугаар сарын 26-нд АНУ-ын Нью-Йорк хотын Артур Эшийн
кортод нээлтээ хийсэн "Америкийн нээлттэй тэмцээн"-ийн эмэгтэйчүүдийн
ганцаарчилсан төрлийн шигшээд АНУ-ын Серена Уильямс, Беларусын Виктория
Азаренка нар шалгарлаа.



NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж