Тэмцээний хамгийн сонирхолтой хэсэг болох “Монголын мистер”-ийн төлөөх өрсөлдөөнд уламжлал ёсоор улсын аварга шалгаруулах тэмцээний жин тус бүрийн ялагчид оролцсоноос тамирчин Э.Ганзориг мистерээр шалгарав.
Бодибилдингийн Ази тивийн аварга шалгаруулах тэмцээн наймдугаар сарын 27-ноос есдүгээр сарын 2-нд болно. Тус тэмцээний эрэгтэй фитнесс ангилалын 70 кг-д улсын зургаан удаагийн аварга, ОУХМ Ж.Дорж, 75 кг-д 2013 оны “Mонголын мистер” Э.Ганзориг, 80 кг-д Монголын дөрвөн удаагийн мистер, ОУХМ Ж.Нурбулан, 90 кг-д “Монголын мистер”, Азийн тивийн аваргын хошой хүрэл медальт, ОУХМ Л.Баянхүү нар оролцох аж. Харин эмэгтэй модель ангилалд ОУХМ Б.Оюунгэрэл, С.Сугарсүрэн, Д.Баттөр нар оролцох бол энэ ангиллын эрчүүдийн төрөлд 75 кг-ын тамирчин Ж.Пүрэвдорж өрсөлдөх ажээ.
Бодибилдингийн 2013 оны УАШТ-ний дүн:
Эмэгтэй:
1.Б.Хулан
2.Г.Гансаруул
3.Б.Отгонтуяа
Мастер ангилал:
1.Ш.Лочин
2.Д.Мягмардорж
3.С.Жаргалсайхан
Залуучууд:
1.Э.Чинзориг
2.С.Түвшинсанаа
3.У.Отгонбат
Эрэгтэй фитнесс:
1:Г.Баттүшиг
2.Х.Билэгт
3.Г.Ганзориг
Эмэгтэй модель:
1.Б.Оюунгэрэл
2.Э.Оюунтунгалаг
3.Г.Гансаруул
Фитнесс эрэгтэй:
60кг
1.Г.Адъяа
2.Ч.Мянганбилэг
3.А.Мөнхбат
65кг
1.Э.Мөнхбаяр
2.Г.Мягмарпүрэв
3.Э.Чинзориг
70 кг
1.Л.Саруулбат
2.Ө.Ганзориг
3.Т.Чахар
75кг
1.Н.Сумъяа
2.Г.Жамц
3.Д.Мягмардорж
80кг
1.Э.Ганзориг
2.Г.Дорж
3.Л.Баттөр
+80кг
1.Ж.Нурлан
1.Л.Баянхүү
2.Б.Пүрэвдорж
Багийн дүнгээр:
1. “Чийрэг Монгол” клуб
2. “Хос Хас” клуб
3. “Perfect” клуб тус тус шалгарсан байна.