Ираны Ерөнхийлөгч осолдох шахжээ

Хуучирсан мэдээ: 2013.06.03-нд нийтлэгдсэн

Ираны Ерөнхийлөгч осолдох шахжээ

Ираны Ерөнхийлөгч Махмуд Ахмадинежад өчигдөр Засгийн газрын албаны найман хүний хамт хойд хэсгийн Эльбурсын нурууд дээгүүр нисдэг тэргээр явж байгаад яаралтай ослын буулт хийсэн байна. Одоогоор Ираны Ерөнхийлөгчийн зорчиж явсан нисдэг тэрэг ослын буулт хийх болсон шалтгаан тодорхойгүй байгаа  бөгөөд нисэгчийн ур чадварын ачаар Махмуд Ахмадинежад болон бусад албаныхан гэмтэж бэртээгүй гэнэ. Махмуд Ахмадинежад Засгийн газрын албаныхны хамтаар Мазендеран мужид хэрэгжих Ираны хамгийн том автозамын тунелийг багтаасан гурван автозамын төслийн ажлаар ийнхүү нисдэг тэргээр зорчиж явсан аж. Ираны Ерөнхийлөгч Махмуд Ахмадинежад нисдэг тэрэг ослын буулт хийсний дараа автомашинаар нийслэлд эргэж ирсэн байна.

Махмуд Ахмадинежадын хувьд түүний Ерөнхийлөгчийн бүрэн эрхийн хугацаа дуусахад хэдхэн сар үлдээд буй бөгөөд үндсэн хуулийн дагуу тэрээр гурав дахь удаагаа Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших боломжгүй аж.

Б.АНХТУЯА
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж