Монголын залуучуудын холбооноос санаачлан “Спирт бус спортыг сонгоё” аян өрнүүлж, аяны хүрээнд нийслэлийн ахлах болон их, дээд сургууль, цэргийн ангид зочлон, уулзалт хийсэн билээ. Тэгвэл тус холбооны Урлаг, спортын хорооны эрч хүчтэй залуус орон нутагт чөлөөт уулзалт, ярилцлага хийхээр болж, эхний аялалаа Ховдын цэнхэр хязгаараас эхлүүлэхээр өнөөдөр замд гарлаа.
Ховд аймгийн хүүхэд, залуучуудтай хийх өдөрлөгт олимпийн аварга Э.Бадар-Ууган, Дэлхийн аварга П.Сэрдамба, Гавьяат тамирчин Б.Наранбаатар тэргүүтэй алдартай тамирчид, “Амжилтын төлөө хамтдаа” ТББ-ын залуус болон дуучин BX, “ТВ Коктейль” хамтлагийн жүжигчид оролцож, үе тэнгийнхэндээ урам зориг өгөхөөр морджээ.
Олимпийн медальтнууд, Монголын бахархал болсон баатрууд, хүндэлдэг уран бүтээлчдийн хамтран эхлүүлээд буй уг аян цаашид Монгол орныхоо бүх аймаг, сумдад хүрэх зорилготой. Харин энэ аяны орон нутгийн анхны уулзалт ийнхүү Ховд хотын залуус болж байна.
Б.ЭНХ