Тусгай сангийн хуулийг шинэчлэн боловсруулна

Хуучирсан мэдээ: 2013.03.23-нд нийтлэгдсэн

Тусгай сангийн хуулийг шинэчлэн боловсруулна

Засгийн газрын үйл ажиллагааны нэг хэсэг болох тусгай сангийн санхүүгийн байдал тодорхой бус байдаг. Ямар зориулалтын санхүүжилт, үр өгөөж, давхардал гээд олох асуудал их. Засгийн газраас Тусгай сангуудын тухай хуулийг шинэчлэн найруулгын төслийг боловсруулах үүргийг Сангийн сайд Ч.Улаанд даалгасан байна.

Мөн шинээр боловсруулах төлсийг 2013 оны хаврын чуулганы хуралдаанд өргөн мэдүүлэх үүргийн ч мөн Сангийн сайдад өгчээ. Мөн “Засгийн газрын тусгай сангуудын тухай танилцуулга”-ыг хэлэлцэж, тусгай сангуудын уялдаа холбоог сайжруулах, үйл ажиллагааны давхардлыг арилгах, сангуудын хөрөнгийн удирдлага, ашиглалтын үр өгөөжийг нэмэгдүүлэх, тэдгээрийн хууль эрх зүйн орчныг боловсронгуй болгох талаар санал боловсруулах ажлын хэсэг байгуулахаар болжээ.

Ш.ЧИМЭГ
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж