Уулчид мөсөн хананд авирна

Хуучирсан мэдээ: 2012.12.06-нд нийтлэгдсэн

Уулчид мөсөн хананд авирна

Монголын уулын хөтөчдийн холбоо, адал явдалт аяллын “Монголиа экспедишн” компанийн зохион байгуулдаг мөсөн хананд авирах спорт аялал энэ сарын 7-9-нд болох юм. Авирагчдын бай нь Өвөрхангай аймгийн Бат-Өлзий сумын нутаг дэвсгэрт орших Улаан цутгалангийн хүрхрээ. Монгол орны үзэсгэлэнт газруудын нэг болох Орхон голын Улаан цутгалан хүрхрээний мөсөнд авирах аяллын баг бүрдүүлж, мөсөнд авирч, амжилтаараа уралдахаас гадна сургалтад хамрагдах боломжтой аж. Аяллын хөтөлбөр ёсоор энэ сарын 7-нд замдаа гарч, авиралтаа 8-нд эхлүүлэх гэнэ. Аялал нь эрэгтэй, эмэгтэй гэсэн хоёр төрөлтэй бөгөөд нас харгалзахгүй юм байна. Аялалд шаардлагатай хамгаалалт, багаж хэрэгслийг зохион байгуулагчид хангах бол оролцогчид хувийн зүгээс шалтгаалах бэлтгэлээ сайтар базаах хэрэгтэй гэнэ.

Б.ЗУЛ
Эх сурвалж: Үндэсний шуудан

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж