Ургац хураалт энэ сарын эхээр жигдэрнэ

Хуучирсан мэдээ: 2012.09.04-нд нийтлэгдсэн

Ургац хураалт энэ сарын эхээр жигдэрнэ

Энэ жилийн хувьд хөрсний чийг, цаг агаарын төлөв байдалтай уялдуулан улаанбуудайн тариалалтыг тавдугаар сарын 4-30-ны хооронд зохион байгуулж, зургадугаар сарын 15-25-нд тариалалтын чанарыг шалгажээ. Тав, зургадугаар сард нийт нутгаар сэрүүн, бороо орсны улмаас тарианы болц урьд жилүүдийнхээс 7-10 орчим хоногоор оройтож болзошгүй байгаа аж. Нийт ургацын 60-70 хувь нь аарцан болцын төгсгөлийн үедээ, 30 хувь нь сүүн болцын төгсгөлийн үедээ ороод байгаа аж. Хэрэв цаг агаар харьцангуй тааламжтай байвал есдүгээр сарын эхний арав хоногт багтаж тариа хураалтын ажил жигдрэх бололтой. Цаг агаарын онцлогоос шалтгаалан Сэлэнгэ, Хөвсгөл, Архангай аймагт нийт 1168 га үр тарианы талбайн ургац мөндөрт цохиулжээ.

                                                                                                                                          Э. САР

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж