
Дашрамд дуулгахад, солонгосчууд 1976 онд Канадын Монреаль хотноо болсон зуны XXI олимпийн их наадамд чөлөөт бөхийн төрлөөр анхны алтан медалиа авснаас хойш 91 алтан медаль (зуны их наадмаас 68, өвлийн их наадмаас 23) аваад байгаа бөгөөд “Лондон -2012” XXX олимпийн наадмаас 100 дахь алтан медалиа авна гэсэн тооцоотой байгаа аж. Тэдний тооцоолж байгаагаар таэквондогийн төрлөөс энэхүү онцгой 100 дахь алтан медалийг авна гэж үзэж байгаа аж.
Өмнөд Солонгосын баг тамирчид “Бээжин -2008” XXIX их наадмаас 13 алт, 10 мөнгө, 8 хүрэл нийт 31 медаль хүртсэн амжилтаар наймдугаар байр эзэлж байсан байна. Харин хойд солонгосчуудын хувьд хоёр алт, нэг мөнгө, гурван хүрэл, нийт зургаан медаль хүртсэн амжилтаар 33-р байрт шалгарч байжээ.