Хүчит бөх нь дэвж, хурдан морьд нь шандас юугаан үзэж, эрхий мэргэн харваачид нь сумаа тавьсан Монголын их баяр цэнгүүн, наадам айсуй.
Энэ жилийн баяр наадмын нэгэн онцлог нь наадамчин олон маань монголоороо ёсолж, сүлд хийморь, буян хишгээ даллах гэж байна. Гадаадын зочид гийчид монголчууд өөрсдийн гэсэн өвөрмөц, маш сайхан, бэлгэдэл бүхий ёсолгоотой юм байна гэдгийг харах болно. Энэхүү санаачилгыг наадамчин олон маань талархан хүлээн авч, Монгол Улсын Ерөнхийлөгчийг баяр наадмыг нээж үг хэлсний дараа ёслох гэж байна.
Монгол түмэн маань монголоороо ёсолж, сайхан наадахыг “Монгол ёс” ТББ-ын тэргүүд хийгээд дэмжигчдийн өмнөөс ерөөж байна.
С.СҮНДЭР