Монголын рок поп урлагийн өнгө төрхийг тодорхойлж, олон жилийн туршид хүчирхэг, үнэ цэнэтэйгээр оршин тогтнох хөвгүүдийн хамтлагийг төрүүлэн гаргах зорилготой “Камертон 2” төслийн дөрөвдүгээр шатны шалгаруулалт өчигдрөөс эхлэн үзэгчдийн хүртээлд хүрээд байна. “Камертон 2” шоуны гараан дээрээс 760-лаа а эхлүүлж байсан уралдааны дөрөвдүгээр шатанд шалгаран үлдсэн 21 оролцогч “Камертон” хамтлагийн үе үеийн хит цомгуудын хит дуунуудаас сугалан авч түүнийгээ амьд хөгжмийн хамтаар Олон Улсын Хүүхдийн Найрамдал Төвийн “Хараацай” театрын тайзнаа тоголсон юм. Мэдээж залуус сэтгэл зүрх, хүч хөдөлмөр, цаг зав, авъяас чадвараа зориулан байж бэлдсэн тоглолтоо тайзан дээр шүүгчдийн өмнө тайлагнахдаа бүх хүчээ гаргаж басхүү үзэгч олны доргиож байсан юм.
Дөрөвдүгээр шатны эхний дугаар буюу өчигдөрийн дугаарын эхлэлийг 415 дугаартай Э.Занданшагай “Камертон” хамтлагийн уйлахдаа ухаар цомогт багтсан “Бүхнийг март” гэсэн цоглог дууг дуулж эхлүүлсэн юм. Харин түүний араас тайзан дээр дараагийн оролцогчид болох 004 дугаартай Б.Алтан-Од, 014 дугаартай Н.Батзориг, 023 дугаартай Г.Маргад, 084 дугаартай Т. Бат-Од нар ар араасаа тайзнаа гарч гайхалтай тоглолтуудыг үзүүлсэн юм.
Ийнхүү эхний таван оролцогч бэлдэж ирсэн дуунуудаа дуулсаны дараа шүүгчид дүнгээ гаргаж залуусын хэн нь шоуг орхих болсон болон хэн нь шилдэг 16-д шалгарч үлдэснийг зарлах шийдвэрлэх мөч ирэхэд 415 дугаартай Э.Занданшагай, 004 дугаартай Б.Алтан-Од, 023 дугаартай Г.Маргад нар “Камертон 2” шоуны тавдугаар шат буюу “Шилдэг 16”-д орох эрхээ авсан юм. Харин харамсалтай нь Эрдэнэт хотоос “Камертон 2” шоуг зорин ирж дөрөвдүгээр шат хүртэл амжилттай оролцсон 084 дугаартай Т.Бат-Од болон “Камертон 2” шоуны хамгийн хүчтэй оролцогчдийн нэг байсан 014 дугаартай Н.Батзориг нар хармсалтайгаар шоуг орхилоо.
“Камертон 2“ шоуны дараа дараагийн дугаарыг үдэш бүрийн 21:00 цагаас “Боловсрол суваг” телевизээр хүлээн авч үзээрэй.