Хөтөлбөрийг танилцуулъя.
2012 оны 07 дугаар сарын 09-ний өдөр 12.00 цагт Хүүхдийн сурын харваа /Сурын талбайд/, 15.00 -“Баярын хурал, хүндэтгэлийн концерт” /Дорнод Бөхийн Өргөө/, мөн Шагайн харваа /Биеийн тамир, спортын газрын спорт зааланд/ зохиогдох бол,
2012 оны 07 дугаар сарын 10-ны өдөр Хурдан морины уралдаан: /Баянтүмэн суманд/ 06.00–Азарга, 09.00–Соёолон, 12.00–Хязаалан, 15.00–Шүдлэн насны морьдын уралдаан болох гэнэ. 08.00-Халх сурын хам харваа /Сурын талбайд/, 11.00-Иргэд, хөдөлмөрчдийн баярын жагсаал /Аймгийн төв цэнгэлдэх хүрээлэнд/, Урлагийн тоглолт мөн аймгийн төв номын сангаас зохион байгуулж буй “Номын үзэсгэлэн худалдаа” /Аймгийн төв цэнгэлдэх хүрээлэнд/, Байгалийн болон Барга, Үзэмчин ястан судлах танхимыг сурталчлах үйл ажиллагаа /Аймгийн Музей/, Шагайн багийн харваа, Цуваа харваа /Шагайн асарт/, 12.00 -Үндэсний бөхийн барилдааны 1, 2-ын даваа Сум, баг сурталчлах үйл ажиллагааг шалгаруулах/ Аймгийн төв цэнгэлдэх хүрээлэнд/ тус тус болно.
Харин 2012 оны 07 дугаар сарын 11-ний өдөр Хурдан морины уралдаан: /Баянтүмэн суманд/, 06.30-Их нас, 09.00–Даага, 11.00-Шинэ Монгол даага, 15.00-Морины бай шагнал гардуулах /аймгийн төв цэнгэлдэх хүрээлэнд/, Шилдэг хос морьд шалгаруулах /аймгийн төв цэнгэлдэх хүрээлэнд/, 10.00 -Үндэсний бөхийн барилдааны 3, 4-ийн даваа, Шагайн харвааны тэргүүн байруудыг шалгаруулах тэмцээн /Шагайн асарт/, 08.00 -Халх сурын хасаа харваа /Сурын талбайд/,
12.00 -Ундаг дугуйн уралдаан /Төв цэнгэлдэх хүрээлэнд/, 13.00 -Хүүхдийн гүйлтийн уралдаан /Төв цэнгэлдэх хүрээлэнд/, 14.00 -Үндэсний бөхийн барилдааны 5, 6, 7-ийн даваа, 17.00 -Баяр наадмын хаалтын ажиллагаа, 18.00 -Гар бөмбөгийн тэмцээн /Биеийн тамир, спортын газар/, 20.00 -Баяр наадамд зориулсан “Шоу тоглолт” /Залуус талбайд/ тус тус болох ажээ.