Усаин Болт шиг баян спринтер хаана ч байхгүй

Хуучирсан мэдээ: 2012.05.24-нд нийтлэгдсэн

Усаин Болт шиг баян спринтер хаана ч байхгүй

Бээжингийн
зуны олимпийн наадамд од болон гялалзаж, гурван алтан медалийн эзэн
болоод зогсохгүй, 100 болон 200 метрийн зайд дэлхийн рекордыг шинэчилсэн
цагаас эхлэн Ямайкийн спринтер Усаин Болтыг арилжааны элдэв гэрээ,
хамтран ажиллах санал тасралтгүй дагасаар ирсэн. Хэдийгээр
түүний санхүүгийн асуудал хувь хүний нууц бөгөөд бүрэн тодорхойгүй хэдий
ч спонсорын гэрээнээс жилд 8-10 сая фунт стерлинг олдог тухай Британийн
“Dailymail” мэдээлжээ. “Брэнд Болт” гэгчийг 50 сая фунтээр үнэлсэн удаа
ч бий.

Puma (спорт хувцас, хэрэглэл) – Усаин Болт жилийн 2,5 сая фунт стерлингээр үнэлэгдэх таван жилийн хугацаатай гэрээ байгуулжээ.

Gatorade (спорт ундаа)
— Энэ гэрээнээс жилд 2-3 сая фунт стерлинг авдаг гэх мэдээлэл бий.
Гэхдээ Gatorade ундаа ууж буй Болтын зураг бүрээс тэр бонус авдаг аж.

Hublot (бугуйн цаг) — Гэрээний мөнгөн дүн тодорхойгүй.

Visa (кредит карт) зөвхөн Европт – Visa-гийн бусад түншүүдийн адил жилийн орлого 500 мянгаас нэг саяын хооронд хэлбэлздэг гэх албан бус мэдээлэл байдаг.

Virgin Media Британи болон Ирландад — Дунджаар хоёр сая фунт стерлинг.
Regupol Германд — тодорхойгүй.

Digicel (гар утас) Кариб болон Төв Америкт — 100 мянган фунт стерлинг.

SOUL (чихэвч) — 100 мянган фунт стерлинг.

Түүнчлэн
Усаин Болт Ямайкийн аялал жуулчлалын газарт өөрийнх нь зургийг ямар нэг
төлбөргүй ашиглах онцгой эрх олгожээ. Болтын гэр бүлийнхэн “Tracks and
Records” гэх рестораны сүлжээнд хөрөнгө оруулснаас гадна Болт өөрөө
“Sherwood Holdings and UB Management” компанийн захирал гэнэ. Тус
компани түүний бүхий л асуудлыг хариуцан ажиллдаг байна. Мөн тэрбээр тун
удахгүй онлайн тоглоом болон гар утасны программ гаргана гэдгээ зарлаад
байгаа юм.

С.ЦЭЛМЭГ
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж