Мадонна охиноо шийтгэжээ

Хуучирсан мэдээ: 2012.04.23-нд нийтлэгдсэн

Мадонна охиноо шийтгэжээ

Өнгөрсөн гуравдугаар сарын сүүлчээр Мадоннагийн охин Лурдес Леон тамхи татаж байх үедээ папараци зурагчдын дуранд өртжээ. Дуучин Мадонна охиноо тамхи татсаных нь төлөө шийтгэсэн тухайгаа саяхан Rock Center with Brian Williams телевизийн шоунд оролцохдоо ярьжээ. 

“Мэдээж охиныхоо тамхи татаж байсан зургийг хараад би баярлаагүй шүү дээ. Би ер нь нэлээд хатуу ээж хэдий ч тэр зураг нийтлэгдсэний дараа охиныхоо хүмүүжилд илүү анхаарах хэрэгтэй гэж бодсон. Бид олон удаа ярилцан, харилцан буулт хийж байсан. Тэр байтугай охиндоо зориулж хүмүүжлийн хичээл ч заадаг байсан. Би түүний тамхи татахыг хэзээ ч зөвшөөрөхгүй” хэмээн Мадонна ярьсан байна.

Харин “Магадгүй Лурдес ээжтэйгээ адилхан харагдах гэж тамхи татсан байх” гэсэн хөтлөгчийн асуултад Мадонна зальжин байдлаар “Би тамхи татдаггүй ээ. Энэ бол зүгээр л нэг маяг. Тэгээд ч Лурдес энэ клипийг гарахаас өмнө тамхи татаж байгаад баригдсан” гэжээ. Мадонна том охин Лурдесаас гадна 11 настай хүү Рокко болон өргөж авсан зургаан настай Дэвид, таван настай Мерси нартаа үргэлж цаг зав зориулахыг хичээдгээ ч энэ үеэр онцолжээ.

Н.ТУНГАЛАГ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж