Хятадын Засгийн газрын үзэж байгаагаар, тус салбарын жижиг, том үйлдвэрүүд нэгдэх хэрэгтэй гэнэ. Ингэснээр том корпорациуд хөрөнгө оруулалтаа нэмэгдүүлэхээс гадна байгаль орчны хамгаалалтыг ч сайжруулах аж. Мөн дэлхий дээрх нийт газрын ховор элементийн гуравны нэг нь Хятад Улсын газар нутагт оршдог байна. Тиймээс энэ давуу талаа ашиглах, ховор элементийн олдворлолт, боловсруулалтыг зохицуулж, үнэ тариф тогтоохын сацуу үйлдвэрлэгч, үйлчлүүлэгчийн харилцаа холбоог нэмэгдүүлэхэд энэхүү нийгэмлэгийн үүрэг өндөр ач холбогдолтой гэж үзэж байгаа юм.
Газрын ховор элементийг өндөр технологитой аж үйлдвэрийн салбарт, мөн ухаалаг утас, компьютер, дэлгэц, сэргээгдэх эрчим хүчний салбарт өргөн ашиглаж байна.
Эх сурвалж: http://mongolianeconomy.mn