Хуучирсан мэдээ: 2012.04.10-нд нийтлэгдсэн

Супермаринэ Spitfire

Супермаринэ Spitfire

 Төрөл: Сөнөөгч онгоц
Суудлын тоо: 1 хүн
Хоосон жин: 2267кг
Бүрэн сумлагдсан жин: 2911
Урт-өргөн-өндөр 9,12м-11,23м-3,02м
Мотор: Roll Royce Merlin 1480 морь чадал
Дээд хурд: 594км/ц 5,945 м өндөрт
Дээд өндөр: 11,125м
Дээд туулах хязгаар: 1,827км

Буу: 2х20мм Hispano мотор дээр бэхлэгдсэн 4×7.7 Browing MG далавчин дээр бэхлэгдсэн

Супермаринэ бол эргэлзээ байхгүй Бринтаны хамгийн чадварлаг байлдааны онгоц юм.

Жил болгоны 9 сарын 15 нд цэргийн баяраар Супермарине гийн нислэг болж ялалтын баяраа тэмдэглэдэг байна.

1935 оноос хойш зохион бүтээгч Reginald .J Mitchell уг загвар дээр ажилласан бөгөөд аэродинамикийн хувьд хамгийн сайн

элипс хэлбэрийн далавчийг хийж өгсөнөөр өргөх хүчний жигд хувиарлалттай болгож чадсан төдийгүй Rolls Royce Merlin 12 цлиндр бүхий хүчирхэг моторыг ашигласнаар Британы хамгийн хурдан Сөнөөгч онгоцны загварыг гаргаж авсан.

1936 оны 3 сарын 5 нд туршилтын нислэгээ хийж, сайн чадамжтай хөлөг гэдгээ харуулснаар 370 ширхэгийг Бринтаны агаарын хүчин хийлгэхээр болсон байна. Тухайн үедээ дутагдалтай тал нь Мессершмит 109 өөс хөнгөн буугаар тоноглогдсон байсан ч удирдлагын хувьд уяан хатан, маш хурдан өндөр авах чадвартай байсан. 1941 он гэхэд дутагдалтай талуудаа бүрэн шийдүүлсэн Супермарине Францийн тэнгэрт тулалдах болсон бөгөөд зөвхөн сөнөөгч онгоц ч биш 454 кг хүртэлх тэсрэх бөмбөг ачин байлдах сөнөөгч, бөмбөгдөгч онгоцны үүргийг гүйцэтгэж байжээ.

Энэ үеэсээ эхлэн Галаар Тургигч гэсэн хоч нэрийг авсан.

Дэлхийн 2 дугаар дайны үед хамгийн өндөрт хөөрөх чадвартай хөлөг байсан тул тагнуулын зорилгоор их ашигладдаг байсан.

Гол дутагдалтай тал нь Мэссэршмитийн адил дугуй нарийнтай байснаас газардах үед осол ихээхэн гардаг байсан.

1947 он гэхэд 20351 ширхэг хийгдсэн.

http://hardware-csms.blogspot.com/

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж