Хуучирсан мэдээ: 2012.04.09-нд нийтлэгдсэн

Төрөл: Bf 109E-7 Cөнөөгч онгоц
Суудлын тоо: 1 хүн
Хоосон үеийн жин: 2,014кг
Бүрэн цэнэглэсэн жин: 2,767 кг
Урт-Өргөн-Өндөр: 8,75м-9,86м-3,40м
Мотор: DB601N 1200 морины хүчтэй Диамлер Бенз мотор
Хурдны хязгаар: 3,750м өндөрт 578км/ц
Өндрийн хязгаар: 11,125м
Нислэгийн урт: 1,094км
Буу: 1х20 мм моторын дээр бэхлэгдсэн, 4х7,92мм далавчинд бэхэлсэн.

БФ109 нь дэлхийн 2 дугаар дайнд хамгийн олон тоогоор хийгдсэн онгоц бөгөөд 1935 оны 3 сарын 28нд анхны туршилтийн нислэгээ хийсэн. Дараагын туршилтаар Rolls-Royce моторыг сольж Диамлер Бензийн хүчирхэг мотор суулгаснаар тухайн үедээ хамгийн хурдан сөнөөгч онгоц болж чадсан. 1937 оноос үйлдвэрлэгдэж эхэлсэн байна. Удалгүй Spain ий иргэний дайнд хүчээ сорьж хамгийн шилдэг сөнөөгч онгоц гэдгээ баталсан байна.

Энэхүү дайнд Германууд нислэгийн шинэ тактикуудыг боловсруулж олон туршилтуудыг хийж авчээ. Мөн түүнчлэн домогт нисгэгчид Мөлдерс, Галланд тулаанд суралцсан байна. 1937 оны 11 сард Алпийн нуруунд хийгддэг нисэх онгоцны тэмцээнд дэлхийн хурдны дээд амжилтыг тогтоожээ.

Дэлхийн 2 дугаар дайнд шинэчилэгдсэн загварууд нь Хөөгч, Сөнөөгч, Бөмбөгдөгч, Тагнуулын үүргүүдийг гүйцэтгэж байсан. Гол дутагдал нь дугуй нь хэт нарийхан хөөрж буулгах үед төвөгтэй байснаас шалтгаалж анхлан нисгэгч, туршлага багатай залуучууд маш их осолдож байсан.

Дайны дараа хүртэл Spain, Чехсловак улсууд лицэнзийг нь авч үйлдвэрлэж байжээ.

Израйл улсын анхны нисэх онгоцны армийг үүсгэхэд тусламж болгож Чехсловак улс 199 лицензийг авч угсарсан онгоцыг бэлэг болгон өгч байсан.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж