Mессершмит BF 109 | News.MN

Хуучирсан мэдээ: 2012.04.09-нд нийтлэгдсэн

Төрөл: Bf 109E-7 Cөнөөгч онгоц
Суудлын тоо: 1 хүн
Хоосон үеийн жин: 2,014кг
Бүрэн цэнэглэсэн жин: 2,767 кг
Урт-Өргөн-Өндөр: 8,75м-9,86м-3,40м
Мотор: DB601N 1200 морины хүчтэй Диамлер Бенз мотор
Хурдны хязгаар: 3,750м өндөрт 578км/ц
Өндрийн хязгаар: 11,125м
Нислэгийн урт: 1,094км
Буу: 1х20 мм моторын дээр бэхлэгдсэн, 4х7,92мм далавчинд бэхэлсэн.

БФ109 нь дэлхийн 2 дугаар дайнд хамгийн олон тоогоор хийгдсэн онгоц бөгөөд 1935 оны 3 сарын 28нд анхны туршилтийн нислэгээ хийсэн. Дараагын туршилтаар Rolls-Royce моторыг сольж Диамлер Бензийн хүчирхэг мотор суулгаснаар тухайн үедээ хамгийн хурдан сөнөөгч онгоц болж чадсан. 1937 оноос үйлдвэрлэгдэж эхэлсэн байна. Удалгүй Spain ий иргэний дайнд хүчээ сорьж хамгийн шилдэг сөнөөгч онгоц гэдгээ баталсан байна.

Энэхүү дайнд Германууд нислэгийн шинэ тактикуудыг боловсруулж олон туршилтуудыг хийж авчээ. Мөн түүнчлэн домогт нисгэгчид Мөлдерс, Галланд тулаанд суралцсан байна. 1937 оны 11 сард Алпийн нуруунд хийгддэг нисэх онгоцны тэмцээнд дэлхийн хурдны дээд амжилтыг тогтоожээ.

Дэлхийн 2 дугаар дайнд шинэчилэгдсэн загварууд нь Хөөгч, Сөнөөгч, Бөмбөгдөгч, Тагнуулын үүргүүдийг гүйцэтгэж байсан. Гол дутагдал нь дугуй нь хэт нарийхан хөөрж буулгах үед төвөгтэй байснаас шалтгаалж анхлан нисгэгч, туршлага багатай залуучууд маш их осолдож байсан.

Дайны дараа хүртэл Spain, Чехсловак улсууд лицэнзийг нь авч үйлдвэрлэж байжээ.

Израйл улсын анхны нисэх онгоцны армийг үүсгэхэд тусламж болгож Чехсловак улс 199 лицензийг авч угсарсан онгоцыг бэлэг болгон өгч байсан.

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

ТТ 2012-04-09 202.170.93.2

Энд тавьсан зурагнууд IL-2 Sturmovik гэдэг маш нарийн хийцтэй, олон онгоцыг түүхэн бодит загвараар нь хийсэн тоглоомны screen shot шиг л харагдаад байна даа. Үнэн тасархай тоглоом байж билээ.

Avatar

ТТ 2012-04-09 202.170.93.2

Зөвлөлтийн ас, Испанийн иргэний дайнд И-16 онгоцоор байлдаж явсан Грицевец, Мессершмит 109-тэй анх тулалдаад, огцом өгсөлтөд И-16-ын хүч хүрэхгүй хөөж гүйцэхгүй байсан тухай дурдатгалд нь байдаг. Мань эр 1939 онд Халхын голд И-16, И-153-аар Япончуудтай тулалдаж эрэлхэг гавьяа олныг байгуулсан. Тэр оныхоо сүүлээр эх орондоо ослоор эрсэдсэн энэ хүн гайхалтай мундаг нисгэгч байсан гэдэг.

Avatar

ТТ 2012-04-09 202.170.93.2

Зөвлөлтийн ас, Ла-5-аар нисдэг байсан Кожедуб номондоо, Мессершмит 109, Фокке-Вульф 190 загварын онгоцнууд маневр, хүчин чадал, галын хүчээр Ла-5-ыг гүйцэхгүй боловч ийм онгоцтой зарим Герман нисгэгч миний гараас мултран нисэн одохыг хараад тэдгээр нисгэгчдийн ур чадварыг би бахаддаг байлаа гэж бичсэн байдаг.

Avatar

бато 2012-04-09 180.149.72.96

МЕ-109 бол маш сайн маневртай онгоц байсан. Нисэгчид түүнийг цэрэг-онгоц гэдэг байжээ. Дайны төгсгөлөөр бусад зохион бүтээгчид МЕ-109-оос илүү хүчтэй хөдөлгүүрүүдсалхин хөргөлттэй, бөмбөгдөгчийн онгоцондоо суурилуулаад илүү хурдан болгож байв. Жишээ нь Германы FW-109, Оросын ЛА-5 зэрэг болно.

Avatar

WW2 2012-04-09 202.131.235.138

nice, urgeljleliig ni bicheerei

Avatar

бато 2012-04-09 180.149.72.96

Бас Вилли Мессершмидт тийрэлтэт хөдөлгүүртэй МЕ-163, МЕ-262 дээрээ ажилллаад 109 загвартаа муу анхаарсан тал бий.

Avatar

Buyanto 2012-04-09 122.254.127.66

Ямар модон хэлтэй амьтан орчуулга хийвээ. б** байхдаа яах вэ дээ. Зэвсэглэл моторын голд суурилуулсан 1ш 20мм-н их б**,далавчинд суурилуулсан 4ш 7,62мм пулемёт гэж хүн ойлгохоор юм бичээч!!!

Avatar

ЯК-18 2012-04-09 49.0.146.3

Монголчууд бүүр 1950-иад оны үед ЯК-18 онгоцоор сургалт хичээлээ зохион байгуулдаг байж.Одоо бол домог юм даа.Манай улсад бага оворын нисэх хүчинг хөгжүүлэх бүрэн боломж байдаг.Их хуралд хөдөөний улаан хацартай зил-130 машины кабинаас өөр юманд сууж үзээгүй хүмүүс байхад энэ тухай бодох ч хэрэггүй дээ

Avatar

Зочин 2012-04-09 122.201.19.68

Minii bodloor il-2 tuhain uedee sain ongots baisan. Gol hesguud ni huyglagdsan, huchtei buutai.

Avatar

Зочин 2012-04-09 122.201.19.68

Bayrlalaa. Sonirhdog tanin medhuin ym bichsen baina.

Avatar

bold 2012-04-09 98.213.120.101

ИЛ-2 хамгийн олноор үйлдвэрлэгдсэн.Messerschmitt Bf 109 Гол дутагтай тал нь манивер муутай байсан. Хоёрдугаар дайны төгсгөлд ЯК-3 олноор үйлдвэрлгэдснээр агаарын тулалдаанд үндсэндээ эргэлт гарсан. Германчууд онгоцнхаа жинг харгалзахгүй зэвсэглэлийг нь нэмэгдүүлсэн нь эргээд сөрөг үрдагавар авчирсан. ЯК ууд харцангүй хөнгөн бас манивер сайтай байсан гэж ирээд Яковлев ийн намтраас уншиж байлаа. Сталин дурак олон сайхан аавын хүү олон сайхан онгоц зохион бүтээгчдийг гулаг руу илгээж байснаас ганц нэгийг нь мань Яковлов гуйж авч үлдсэн байдаг.

Avatar

Зочин 2012-04-09 116.203.1.149

үргэлжлэлийг нь хийгээрэй

Avatar

BB 2012-04-09 202.170.68.20

Spain=Испани юм шүү дээ.

Avatar

Уншигч 2012-04-09 182.160.53.23

Уг нь тун сонирхолтой сэдэв байх. Харамсалтай нь бичих гэж ТАМЛААД хаячих юм даа.

Avatar

137-p xopoo 2012-04-09 203.194.116.12

137-p xopoo

Avatar

zochin 2012-04-09 27.123.214.100

Gol dutagdal gevel hurgultiin sistem ni usaar hurdug baisnaas bolj sumand onogdvol motoriin gemtelees bolj osolddog baisan. 1944 onoos agaariin hurgulttei bolson ch luftwaffe giin huvid het oroitson baisan. Ter ued zuvlultiin ongotsnuud noerholoo togtooson baisan. Bas hamgiin ikh uildverlesen ongots bol IL-2

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж