
УИХ-ын гишүүд горимын санал гаргасны дараа санал хурааж, 79,5 хувийн саналаар Орон нутгийн сонгуулийн тухай хуулийг хэлэлцэх нь зүйтэй гэж үзсэн ч өнөөдөр хэлэлцэх ёстой байсан асуудлаа хэлэлцэж, чуулганы завсарлагаанаар Байнгын хороог хуралдуулах нь зүйтэй гэж үзсэн юм. Гэвч УИХ-ын гишүүд сонгуулийн тухай хуулийн тухай асуудлыг өнөөдөр хэлэлцэхийг хүсч, маргаан үүсгэсэн юм. Улмаар гишүүдээс горимын санал гаргаж, 71,4 хувийн саналаар Төрийн байгуулалтын байнгын хороо хуралдахаар боллоо. Төрийн байгуулалтын байнгын хороогоор УИХ-ын сонгууль, Орон нутгийн сонгуулийн тухай хуулийг хэлэлцээд чуулганыг дахин эхлүүлэх аж. Яг одоо Төрийн байгуулалтын байнгын хороо хуралдах гэж байна.