BBC-гийн захирал огцорно

Хуучирсан мэдээ: 2012.03.20-нд нийтлэгдсэн

BBC телевизийн ерөнхий захирал Марк Томсон үүрэгт ажлаа орхих болсноо мэдэгдлээ. Хэвлэл мэдээллийн ертөнцийн хамгийн нөлөө бүхий эрхмүүдийн тоонд зүй ёсоор тооцогддог ноён Томсон 17 мянган ажилтантай байгууллагыг толгойлох ажлаа Лондонгийн олимп өнгөрмөгц өгөх гэнэ.

Улс төрчдөөс байн байн ирдэг дарамт шахалт, бизнес бүлэглэлүүдийн элдэв дайралтаас залхсан гэдгээ тэрбээр өгүүлжээ. Ялангуяа Мэрдокийн хэвлэлийн вант улсаас ирсэн хангалттай олон заналхийлэл, дарамтыг туулан гарсан хэмээв.

Марк Томсон 1970 оноос хойш BBC телевизийг хамгийн удаан хугацаанд буюу найман жил удирдаж байгаа хүн юм. Тэрбээр 2004 онд Иракийн дайнд Британи АНУ-ын гол хамтрагчаар оролцсоноос болж, төр засагт ард түмнээс ирэх дургүйцэл, бухимдал нэн өндөр болсон, иймэрхүү улс төр, нийгмийн тогтворгүй байдлаас улбаалан олон нийт томоохон мэдээллийн хэрэгсэлд төдийлөн таатай хандахаа больсон эгзэгтэй үед BBC-гийн захирлаар ажиллаж эхэлсэн түүхтэй. Харин тэр BBC-г ийм он жилүүдэд хөл дээр нь босгож чадсан гавьяатай билээ. Түүний албыг хэн үргэлжлүүлэх нь өнөөдөртөө тодорхойгүй байна.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж