Монголдоо хувилгаан ширээнд заларсан Жонон Ханчин Бүрүлгү Ренбүчи өвөг эцгийнхээ төрсөн нутаг Хан Хэнтий аймгийн удирдлагуудтай уулзаж, Сэцэн ханы гол хүрээ хийд байсан Гүндүгаварлин болон хийдийн ажил байдалтай танилцсан байна. Энэтхэгийн Дарамсала хотод 9-р богдод гэлэн сахил залах үед 14-р Далай лам болон 9-р богд Жонон Ханчин Бүрүлгү Ренбүчи-г их хувилгааны хойд дүрд тодруулжээ. Хувилгаан гэдэг нь гэдэг нь бурхан шашны номонд төгс суралцсан, ид шидийг үзүүлэх увидастай шашны эзэн гэж нэрлэгддэг ажээ. Түүний өвөө Гомбо нь Хэнтий аймгийн Өмнөдэлгэр сумын харъяат, ар халхын утай гүмбэн гэж алдаршсан Балданбэрээвэн хийдийн Хүүхэн хутагтын гэрт шавилан сууж байсан тул тэрбээр Хэнтий нутгийг төрсөн нутгаа гэж дээдэлдэг гэлээ, мөн Хэнтий нутагтаа ирэх үедээ “Эзэн Чингис хаан мэндэлсэн, Богд гэгээнтний хоёр хатан тодорсон Хан Хэнтий нутагтаа ирсэндээ их бэлэгшээж байна. Хэнтийчүүд минь бие хэл сэтгэлээр зөв зохистой байж сайн үйл ихийг бүтээж санасан бүхэн нь сэтгэгчлэн бүтэж эрүүл энх аз жаргалтай байхыг хүсч байна.” гэжээ.
Э.Сараа