Өмнөговийн тухай баримтат кино бүтээнэХуваалцахЖиргэх Google PlusLinkedinИ-мэйлNews.MN Мэдээ 2012-03-14Өмнөговь аймгийн ИТХ санаачилгаар 1990-ээд оны өмнөх Монголын говийн байгалийн баялаг ямар байсан талаар судалгаа хийж явсан түүний түүхэн баримтыг үндэслээд үзэсгэлэн гаргахаар шийдвэрлэжээ. Мөн Монголын түүхийг хамгийн удаан хугацаанд газар дээр нь судалсан АНУ-ын судлаач Рой Чэпмэн Эндрюс бөгөөд түүний судалгааны материал дээр үндэслэн баримтат кино бүтээх гэнэ. Аймгийн ИТХ-ын тэргүүлэгчдийн ээлжит хуралдаанаар Хурлын даргаар ахлуулсан баг ажиллаж байгаа юм байна. Тухайн үеийн байгалийн баялаг хийгээд болж байсан бүхий л түүхэн үйл явдлыг харуулсан баримтат киног мөн бүтээх ажээ. Энэ нь Өмнөговь аймгийн тухай бас нэгэн бодит түүхэн замнал болж мөнхрөх алхам бөгөөд анх үлэг гүрвэлийн орд ямар байсан бэ гэдгээс эхлээд 90-ээд оноос өмнөх өмнийн цэнхэр говийн тухай бүхий л мэдээллээ энэхүү баримтат киноноос үзэх боломжтой гэнэ. Э.СарааХуваалцахЖиргэх Google PlusLinkedinИ-мэйл
Оновчтой зарцуулах жор: Таны олж буй орлого, байгаа хөрөнгө үр ашигтай зарцуулагддаг уу?7 цагийн өмнө