Өмнөговийн тухай баримтат кино бүтээнэ

Хуучирсан мэдээ: 2012.03.14-нд нийтлэгдсэн

Өмнөговийн тухай баримтат кино бүтээнэ

Өмнөговь аймгийн ИТХ санаачилгаар 1990-ээд оны өмнөх Монголын говийн  байгалийн баялаг ямар байсан талаар судалгаа хийж явсан түүний түүхэн баримтыг үндэслээд үзэсгэлэн гаргахаар шийдвэрлэжээ. Мөн Монголын түүхийг хамгийн удаан хугацаанд газар дээр нь судалсан АНУ-ын судлаач Рой Чэпмэн Эндрюс бөгөөд түүний судалгааны материал дээр үндэслэн баримтат кино бүтээх гэнэ. Аймгийн ИТХ-ын тэргүүлэгчдийн ээлжит хуралдаанаар Хурлын даргаар ахлуулсан баг ажиллаж байгаа юм байна. Тухайн үеийн байгалийн баялаг хийгээд болж байсан бүхий л түүхэн үйл явдлыг харуулсан баримтат киног мөн бүтээх ажээ. Энэ нь Өмнөговь аймгийн тухай бас нэгэн бодит түүхэн замнал болж мөнхрөх алхам бөгөөд анх үлэг гүрвэлийн орд ямар байсан бэ гэдгээс эхлээд 90-ээд оноос өмнөх өмнийн цэнхэр говийн тухай бүхий л мэдээллээ энэхүү баримтат киноноос үзэх боломжтой гэнэ.

                                                                                                    Э.Сараа
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж