“Хөдөөгийн залууст эхнэр хэрэгтэй байна”

Хуучирсан мэдээ: 2012.03.13-нд нийтлэгдсэн

“Хөдөөгийн залууст эхнэр хэрэгтэй байна”

МоАХ-ны залуучуудын анхдугаар чуулган Төрийн ордонд үргэлжилж байна. Тус
хуралдаанд хот, хөдөөгийн 800 гаруй залуус оролцож байгаагаас Хэнтий
аймгийн Бор-Өндөр сумаас ирсэн төлөөлөгч “Хөдөөгийн залууст эхнэр
хэрэгтэй байгаа” тухай хэллээ. Нэг ёсны энэ нь хөдөөд хүйсийн тэнцвэрт
байдал алдагдаж, эрэгтэй хүн бол мал дагаж амьдрах ёстой, харин эмэгтэй
нь дээд боловсрол эзэмших ёстой гэсэн эцэг, эхчүүдийнх нь үзэл
баримтлалаас болж ид гэр бүл зохиох насан дээрээ тэд ганцаардаж буй
тухай дуулгалаа. Уг нь УИХ-аас сонгогдсон түшээдийг тойрогтоо ажиллах
үеэр нь энэ асуудал хөндөгддөг ч, чуулганыхаа танхимд ороод суучихаар
таг мартчихдаг бололтой. Тиймээс хөдөөнөөс ирсэн боломжоо ашиглан дээрх
асуудлыг тавьж, буй нь энэ аж. Цаашид мал даган амьдарч буй залуусаа яах
вэ. Гарцыг тэр бас хэллээ. Хөдөөгийн залуусын боловсролыг дээшлүүлэх
талд төрийн бодлого зайлшгүй шаардлагатай тухай мөн хэлж байна. Техник,
технологийн дэвшлийг хотынхон дээд зэргээр мэдэрч ашиглаж чадаж байгаа
бол хөдөөний үе тэнгийн залуус нь гар утсаараа мессеж бичиж чадахгүй
байгаа. Хотын заримд нь “Арай ч дэндэнэ ээ” гэх бодол зурсхийж болох ч
өссөн орчин, ахуй нөхцөл нь түүнийг яах аргагүй ийм амьдрал руу хөтөлж
байгаа болохоор зайлшгүй төрийн бодлого чухал болж буйг сануулсан юм.

МоАХ-ны залуучуудын анхдугаар чуулган үргэлжилж байна.

Г.Дарь
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж