90-ээд оны эхээр “Буржгар үст Сью” хэмээх кинонд тоглож шуугиан тарьж байсан бяцхан охин Алисон Портер дуучин, ая зохиогч болсон гэнэ. Өдгөө 30 настай Алисон Портер өнгөрсөн бямба гаригт олон жил үерхсэн найзтайгаа хуримлажээ. Буржгар хүрэн үстэй, өхөөрдөм охины дүрээр үзэгчдийн хайр талархлыг хүлээсэн тэрбээр удахгүй үрийн зулай үнэрлэх гэж буйгаа “Twitter”-тээ бичжээ. 18 настайгаагаа хойш үерхсэн хос хуриман дээрээ алдарт Фрэнк Сенатрагийн “The Second Time Around” дууны аянд бүжиглэсэн гэнэ. Хос хоёр Калифорнийн Санта Моника дахь эдлэнд найз нөхөд, гэр бүлийнхэн нь цугласан 100 гаруй зочдын өмнө хуримын тангараг өргөжээ.
Н.Энх