Манай улсад уул уурхайн үйл ажиллагааг хэтэрхий замбараагүй явуулснаас байгаль орчин сүйдэж, ус гол олноороо ширгэж, багагүй хохирол амсах болсон. Үүнийг цэгцлэхээр байгаль хамгаалах зорилго бүхий төрийн бус байгууллагуудаас Гол мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох тухай хуулийн төслийг боловсруулж, УИХ-ын нэр бүхий гишүүдийг лоббидон байж өргөн бариулж билээ.