Энэ удаа аж, ахуй нэгж байгууллагууд үйл ажиллагаагаа явуулахад ямар асуудал тулгамдаж байгаа талаар бизнес эрхлэгчдийн төлөөллийн байр суурийг хүргэж байна.
АЖ, АХУЙ НЭГЖ ЭРХЛЭГЧДИЙН ХУВЬД АШИГ ХАРАХАА БОЛЬСОН
"Агни" ХХК-ийн захирал Д.Төгсжаргал:
-Манай компанийн хувьд арьс, шир боловсруулж эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг. Үйл ажиллагаа явуулахад хамгийн дарамттай зүйл нь НӨАТ. Нэмэгдсэн өртгийн албан татвар чинь урьдчилж авдаг орлого биш шүү дээ. Энэ л хамгийн их дарамт болж байна. Байгууллага борлуулсан бүтээгдэхүүнээсээ өгдөг орлого. Арьс, шир боловсруулах үйлдвэрээс НӨАТ авна. Түүхий эд материалаараа бүтээгдэхүүн хийнэ. Ингээд дахиад НӨАТ төлнө. Нэмэгдсэн өртгийн албан татвар бол хамгийн багасгамаар татвар. Маш чирэгдэлтэй. 2025 он гарснаас хойш арьс, шир боловсруулдаг хоёр аж, ахуй нэгж дампуурлаа зарласан. Шинээр бизнес эхлүүлж байгаа хүмүүс НӨАТ-ын татвараас зайлсхийж хувиараа явдаг. Энэ бодлого шийдвэр нь эргээд аж, ахуй нэгжээ дарамтад оруулаад байна. Тухайлбал, ямар нэг үзэсгэлэн худалдаанд орно. Тэгэхээр тэнд байгаа аж, ахуй нэгж бус хувь хүмүүс НӨАТ өгөхгүйгээр бараагаа арай хямд үнээр борлуулж байгаа юм. Гэтэл аж, ахуй нэгжүүд хуулийн дагуу бүх үйл ажиллагаагаа явуулаад НӨАТ, бусад татваруудаа төлөхөөр үнээ буулгах боломжгүй болдог. Ийм байхад иргэд үндэсний үйлдвэрлэл өндөр үнэтэй гэж шүүмжилдэг. Мөн томоохон зарим дэлгүүрүүд НӨАТ өгдөггүй. Дээрээс нь цалинг нь арай өндөр өгөөд нийгмийн даатгал төлдөггүй газрууд байна.
Аж, ахуй нэгж эрхлэгчдийн хувьд ашиг гэж харахаа больсон. Зээл аваад л хүмүүсийнхээ цалин мөнгийг яаж өгөх вэ гэж л боддог болоод байна.
Зээл авна, түүгээр цалингаа тавина. Ийм л үхмэл нөхцөл байдалтай байна. Нийгмийн даатгалын хувьд засч сайжруулмаар зүйл бий. Ямар нэг байгууллагат ажиллаж байгаа иргэн хувь хүний орлогын албан татвар, НД-ын шимтгэлээ төлөөд тэтгэвэртээ гарахдаа хувиараа НД шимтгэл өндөр төлдөг, хувь хүний орлогын албан татвар төлдөггүй хүмүүсээс доогуур тэтгэвэр тогтоолгож байна. Гэтэл насаараа улсад ажиллаад хувь хүний орлогын албан татвар, НД шимтгэл төлсний үр ашиг гарахгүй байна гэсэн үг. Нийгмийн даатгалын шимтгэлийг байгууллага, хувь хүн хоёр хоёулаа төлөөд явах нь зөв. Яагаад гэвэл аж, ахуй нэгжид ажиллаж байгаа хүн өөрөө НД шимтгэлээ төлөхөөс гадна байгууллага талыг нь төлж байгаа нь хувиараа төлж байгаа хүнээс давуу талтай. Хэрвээ байгууллага талыг нь төлдөггүй бол тэр байгууллагат ажиллах хүн олдохгүй. Тэгэхээр байгууллагаас төлдөг НДШ, хувь хүний цалингаасаа төлж байгаа НД-ын шимтгэл хоёрын аль нэгийг бууруулах хэрэгтэй. Эсвэл хувь хүнээс нь хувь хүний орлогын татварыг нь аваад, байгууллага нийгмийн даатгалыг нь төлдөг байвал зүгээр юм болов уу. Тухайн аж, ахуй нэгж өөрийнхөө ашиг сонирхлыг бодох юм бол ихэнх нь НДШ төлөхгүй байх сонирхолтой байна байх. Тэгэхээр улс орноо бодсон ч тэр, ажиллах хүний нөөцөө бодсон ч НДШ-ийн тал хувийг нь төлөөд явах нь зөв гэж бодож байна. Харин НӨАТ-ын татварыг бууруулаад үйл ажиллагаа эрхэлж байгаа ТҮЦ, өрхийн үйлдвэрлэл эрхлэгчид гээд бүгд НӨАТ төлдөг байх ёстой. Харин НД шимтгэлийг хүртээмжтэй, амьдралд нэмэр болохуйц байхаар зохицуулж өгөх хэрэгтэй.
БИДНЭЭС АВДАГ ТАТВАРЫН МӨНГИЙГ ДЭНДҮҮ ҮР АШИГГҮЙ ЗАРЦУУЛДАГ
Түмэн шувуут ХХК-ийн захирал Л.Эрхэмбаяр:
-Нийгмийн даатгалын тухай хууль болон татварын тухай хуульд өөрчлөлт оруулах бол зөв үзэл баримтлалтай байх хэрэгтэй. Тухайлбал, нэг иргэн, нэг аж, ахуй нэгжид ногдох ачааллыг бууруулж нийт татвар төлөгчдийн, нийгмийн даатгалын шимтгэл төлөгчдийн хувийг нь өргөтгөж аль болох олон хүнийг хамруулах боломжийг бий болгох шаардлагатай. Аль ч татварын хувь хэмжээ буурч болно харин хамрагдах хэмжээ нь өсч байх ёстой. Жишээлбэл, нийт малчдын хэдхэн хувь нь нийгмийн даатгал төлж дийлэнх нь төлдөггүй. Малчид нийгмийн даатгалын шимтгэлийнхээ 50 хувийг төлж, төр 50 хувийг нь төлж байгаа нь хатуухан хэлэхэд инээдтэй шийдвэр.
Нэг үгээр хэлбэл, үндсэн хуулийн зарчим алдагдаж байгаа юм. Ялгаварлан гадуурхаж байгаа хэлбэр гэж хэлж болно. Иргэн хүн бүрийг татвар төлүүлж сургах хэрэгтэй.
Энэ их чухал асуудал. Ямар ч хүн хэчнээн бага цалинтай байлаа ч олсон орлогоосоо татвар төлөх ёстой. Энэ улс оронд амьдарч л байгаа бол татвар төлөх нь зүйн хэрэг, хүн бүр татвар төлдөг чиглэлд хууль үйлчлэх ёстой. Түүнээс ажил хөдөлмөр эрхлээд татвараа тухай бүрт нь төлдөг хүмүүсийнхээ нуруунд ачааг нь үүрүүлээд байвал хэцүү. Гэхдээ Монгол Улсын нутаг дэвсгэр дээр үйл ажиллагаа явуулж ашиг олж байгаа бол ажилчдаасаа татварыг нь хуулийн дагуу авч улсад төвлөрүүлэх нь зөв. Одоо байгаа татваруудын хувь хэмжээ бидэнд дарамт болдог нь үнэн. Гэхдээ бид улс орондоо татвараа төлөх ёстой, төлөх нь бидний үүрэг. Бусад улс орнуудтай харьцуулахад татварын хувь хэмжээ харьцангуй бага гэж эрх баригчид хэлдэг. Энэ үнэний ортой. Гэхдээ хөгжиж буй манайх шиг оронд нэг хүнд ногдох татварын хэмжээ их. Гэлээ ч бид нар хууль журмын дагуу төлдөг. Харамсалтай нь биднээс авсан татварын мөнгийг эрх баригчид хэтэрхий үр ашиггүй зарцуулдаг. Дэндүү үрэлгэн буруу зарцуулж байгаа нь татварын дарамтаас илүү бухимдал төрүүлж байна. Тиймээс бидний төлж байгаа татварын мөнгийг үр ашигтай, хэрэгцээтэй зүйлд зарцуулахад бид өөрсдөө хяналт тавьдаг баймаар байна.
"ҮЙЛДВЭР ГЭДЭГ УТГААРАА НД-ЫН ШИМТГЭЛД 13.5 ХУВИЙГ ТӨЛДӨГ"
Иргэн Д.Бат-Эрдэнэ тулгуур эрхтний бэрхшээлтэй. Түүний хувьд анх 2000-аад оны эхээр гэр бүлээрээ оёдол хийж эхэлсэн байна. Тэрбээр "2007 оноос эхлэн гар урлалын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг болж, 2010 оноос эхлэн Морьтхас ХХК-иа байгуулж 10 гаруй ажилтантай болсон байна. “Морьтхас" гэсэн брэндийг 2010 онд үүсгээд зургаан жилийн дараа аж ахуй нэгж гэдэг нэршилтэй болж "Морьтхас" компани болгосон. Яагаад компани нэршилтэй болгосон гэхээр тухайн үед НӨАТ-ын хууль гарч заавал хуулийн этгээдтэй харилцана, хувь хүнтэй харьцахгүй гэсэн. Тэр үед учрыг нь ч сайн ойлгоогүй. Таван цаас нь хаа юм гээд л аж ахуй нэгж нэршилтэй болгосон.
Түүнээс хойш өнөөдрийг хүртэл "Морьтхас" ХХК гээд явж байна. Одоо НДШ, НӨАТ гээд бүхий л татвараа төлөөд явж байна.
Аль болох хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг ажлын байраар хангаж ажиллахыг зорьдог. Бидний хувьд энгийн иргэдтэй адилхан төлөх ёстой даатгал, шимтгэлээ бүгдийг нь төлдөг ямар нэг хөнгөлөлт байхгүй. Анх 10 гаруй ажилтантай байсан. Одоо бол гурван л ажилтантай. Covid-19 цар тахлын дараагаас хүнд байдалд орсон. Борлуулалт муу, цалин мөнгөө тавихад хүндрэлтэй болсон. Нийгмийн даатгалын шимтгэл, татварын дарамт бизнес эрхлэхэд маш хүндрэлтэй байдаг. Манай компанийн хувьд үйлдвэрлэл эрхэлдэг гэдэг утгаараа ямар нэг осол гэмтэл гарах эрсдэлтэй гэж үздэг. Тиймээс НДШ-д 13.5 хувийг төлдөг.
Нэргүй 2025-05-07 192.82.65.88
Хятдаас хулхи барааг ямар ч татвар, шалгалтгүй гаальгүй өшиглөөд оруулж ирээд байхаар дотоодын үйлдвэрлэл хэзээ ч хөгжихгүй. Дээр нь энэ татварын дарамт, төгрөгийн ханшны уналт үйлдвэрлэгчид, үйлчилгээ эрхэлдэг аж ахуйнэ нэгжүүдийг хуйхалж байн ш дээ. Дээр төрийн мөнгөөр тоглосон, газрын баялагт эзэн сууж эх орноо худалдсан хүмүүс ард түмний зовлонг ойлгохыг ч хүсэхгүй байна.
татвар 2025-05-07 66.181.176.161
Зах, барилгын дэлгүүрүүд, онлайн худалдаа эрхлэгчид , машиний ченжүүд, засварын газарууд, ямар ч татвар төлдөггүй … дээрээс нь том компаниуд хоёр санхүүтэй, хурган дарга нар нь авчилгачид гээд их юм байгаа даа …
зочин 2025-05-07 66.181.181.83
коммуниси онолоор бол хувийн өмч гэж байх ёсгүй. бүх үйл ажиллагааг төр явуулах бөгөөд иргэд тэнд зөвхөн ажиллаж л орлого олох байх ёстой. тиймээс коммунист угшилтай ман альболох татвар НДШ, торгууль шийтгэлийн аргаар хувийн аж ахуй, хувиараа хөдөлмөр эрхлэх явдлыг зогсоох ажил явагдаж байгааг ойлгож, хүний эрх, хувийн өмчийнхөө төлөө зоригтой, цуцалтгүй тэмцэж үр дүнд хүрэх хэрэгтэй. нэг мэдэхэд л татвараа төлөөгүй гэдгээр хувийн машин, дэлгүүр, лангууг чинь хурааж эхэлнэ, яг ТҮЦ шиг
зочин 2025-05-07 66.181.191.37
Ардчилагчдын гол зорилго бол хэдхэн хүнийг баяжуулж олонхыг ядууруулах,Баян хоосны ялгааг ихсгэх,мөлжлөгийг дэвэргэх, Орос хятадыг унагаж ,даян дэлхийг хэдхэн хөрөнгөтний хоол болгох,Колоний систем тогтоох, Харамсалтай нь энэ нь бүтэшгүй мөрөөдөл болж хувирчээ, Даян дэлхийд эрх чөлөөний төлөө хүч хэнд ч дийлдэшгүй төвшинд хүрчээ,
нам бус иргэн 2025-05-07 59.153.84.210
гадуур иргэдийн худалдан авалтын чадамжи буурсан нь илт мэдэгдэж байна, ААН-үүд орлого нь буурахаар ндш, татварын өр ширэнд дарлуулж бна, дээрээс нь банкны өндөр хүүтэй зээлийн төлбөр хүү гээд маш хүнд байна, үйлдвэрлэлийг бодитоор хөгжүүлье гэвэл банкнаас зээлийн хүүгээ л маш бага байлгах хэрэгтэй байна, саяны топ-10 татвар төлөгчид дотор 3 том банк орсон байна, банкны ашгийг ААН иргэд зээл авч бүрдүүлж бна,
зочин 2025-05-07 66.181.191.37
Ардчилагч гэх хулгайчуудыг хэрэв төрд дахин гаргавал төрийн данс улайлгаж эдийн засгийг сүйрүүлж нийгмийн хөрөнгийг идэж ууж аваад л зайлна, Хоёр хөршийг үзэн ядахаас өөр юу ч хийж чадахгүй Иргэд л хохирно Энэ хулгайчуудад бид цөөнгүй удаа хууртаж амьдралаараа хохирсоноо мартаж болохгүй, Монголыг өөд нь татах хүсэлтэй,иргэдийн төлөө санаа тавьдаг улс төрийн хүчин бол МАН л байна,
Зочин 2025-05-07 202.126.90.80
Тэгээ л ман чинь хөгжүүлээд байгаа н хаа байгаа юм бэ хол очиж х**
Нэргүй 2025-05-07 59.153.115.20
ANUSDI80955877BOOBN XXNO
Нэргүй 2025-05-07 59.153.113.206
Татварын байцаагч нар аймаар баян шүү яаж ийгээд но олоод өндөр татвар өр бичнэ аргагүйн эрхэнд бага торгуулахын тулд юм атгуулж байж сална шүү дээ хэрэвээ матах юм бол дараагаас бүх байцаагч дарга нар өшөө авна шүү дээ наад компани чинь хогийн матаач чангалаарай гэнэ шүү дээ
зочин 2025-05-07 66.181.191.37
Аж ахуйн ажил мэдэхгүй ,архинаас өөр зүйл сонирходгүй хэдэн малууд байнга энгэж төр засгаа муулж харааж социалаар солиорч байх юм, Нийгэмд юу ч бүтээхгүй,идэшний савууд хувалзууд
Нэргүй 2025-05-07 59.153.113.197
Монголын төрд ард түмний минь гаргаад залчихсан, дээр гарч сандайлчихаад дээрээс бааж шээгээд сууж байгаа хэд маань монголыг минь ААН-гүй, иргэнгүй болгох зорилго тавьсан гэдэгт улам бүр итгэх боллоо доо. Сандалгүй цаашаа явчихна гэдэгтээ бүрэн итгэж дээ
зочин 2025-05-07 66.181.191.37
Манайх НӨАТ хамгийн бага орон, 23-26 хувь гэдэг б**х аа, Талыг нь иргэд,талыг нв байгууллага төлдөг, Бусад оронд 40-50 хувь,түүнээс дээш байна, Үүнээс багасгавал төсөв яаж бүрдэх юм, Эрчим хүч,дулааны үнэ хүртэл алдагдалтай, тэтгэвэр тэтгэлгийн сан татаастай,сүүлийн үед нүүрсний экспортын үнэ буурч бүр ч хүндрэх төлөвтэй, Улсын төсөв санхүү хүнд байна, Дуусашгүй мөнгөний хүүдий биш, Аж ахуйн нэгжүүд аль болохоор зардлаа хэмнэж,үйлдвэрлэл явуулахыг бодох хэрэгтэй,Амжилттай ажиллаж буй цөөнгүй б