Монголдоо шүдний төрөлжсөн нарийн мэргэжлийн эмчилгээ, үйлчилгээг үнэ төлбөргүй үзүүлдэг ганцхан эмнэлэг бол нийслэлийн Шүд, эрүү, нүүрний төв. Энэ төв нь 2013 оноос хойш таван жил түрээсийн байр дамжиж, гурван тэрбум орчим төгрөгийг түрээст зарцуулсан гэдэг.