“Багшийн хөгжил” сэдэвт ЭШ-ний хурал болно

Хуучирсан мэдээ: 2012.03.02-нд нийтлэгдсэн

“Багшийн хөгжил” сэдэвт ЭШ-ний хурал болно

Их дээд сургуулийн багшийн хөгжлийн асуудал, түүнийг хэрэгжүүлэх
бодлого, хөтөлбөрийн хэрэгжилт, багш нарын сургалт-эрдэм шинжилгээ,
сэтгэл судлал, сурган хүмүүжүүлэх ур чадвар, ёс зүйн талаарх санал,
зөвлөмж бүхий судалгааны  үр дүнг олон нийтэд хүртээл болгож, төслийн үр
дүнг нэмэгдүүлэх зорилго бүхий  их дээд сургуулийн “Багшийн хөгжил”
сэдэвт эрдэм шинжилгээний бага хурал өнөөдөр 09.00 цагаас МУИС-ын II
байрны  165 тоотод болох юм байна. МУИС-ийн Сэтгэл судлал сурган
хүмүүжүүлэх ухааны тэнхмээс жил бүр эрхлэн зохион байгуулдаг ээлжит
эрдэм шинжилгээний хурал их дээд сургуулийн багшийн хөгжил сэдвийн
хүрээнд зохион байгуулагдах юм. 2011 оны зургадугаар сараас  тус тэнхим
дээр хэрэгжиж байгаа  “Их дээд сургуулийн багшийн хөгжил” төслийн
хүрээнд хийгдсэн гадаадын их дээд сургуулийн туршлагын баримтын шинжлэл,
Монголын их дээд сургуулийн багш, оюутнаас авсан  үндэсний судалгааны
үр дүнгээр илтгэлүүд тавигдах ажээ.
Б.Тогтох
http://www.mminfo.mn/
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж