2012 оны 02 дугаар сарын 20-ны 08 цагаас 20 цаг хүртэлх
цаг агаарын урьдчилсан мэдээ:
Нутгийн баруун хэсгээр үүлшинэ. Бусад нутгаар багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи зүүн зүгийн нутгаар хойноос, бусад нутгаар баруунаас секундэд 5-10 метр. Их нууруудын болон Дархадын хотгор, Идэр, Тэс голын сав газраар 19-24 градус, Хараа, Ерөө, Онон, Халх голын сав газраар 11-16 градус, Алтайн өвөр говь болон говийн нутгийн баруун өмнөд хэсгээр 3 градус дулаанаас 2 градус хүйтэн, бусад нутгаар 7-12 градус хүйтэн байна.
УЛААНБААТАР ХОТ: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруунаас секундэд 4-9 метр. 10-12 градус хүйтэн байна. Өглөө 05 цагт Улаанбаатарт: 26 градус хүйтэн, харьцангуй чийг 80 хувь, агаарын даралт 868 гектопаскаль байна. Даралт өдөртөө буурна.
цаг агаарын урьдчилсан төлөв:
21-нд баруун болон төвийн нутгийн хойд хэсгээр, 22-нд төв болон зүүн зүгийн нутгийн зарим газраар, 23-нд зүүн зүгийн нутгаар бага зэргийн цас орж, салхи секундэд 12-14 метр хүрч цасан шуурга шуурна. Хугацааны эхээр ихэнх нутгаар хүйтний эрч сулрах боловч 22-ноос нутгийн зүүн хагаст хүйтэрч Увс нуур, Дархадын хотгор болон Идэр, Тэс голын сав газраар шөнөдөө 31-36 градус, өдөртөө 17-22 градус, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Хараа, Ерөө, Туул, Хэрлэн голын сав газраар шөнөдөө 28-33 градус, өдөртөө 12-17 градус, Алтайн өвөр говь болон говийн нутгийн баруун хэсгээр шөнөдөө 13-18 градус хүйтэн, өдөртөө 3 градус хүйтнээс 2 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 22-27 градус, өдөртөө 7-12 градус хүйтэн байна.
5 хоногийн цаг агаарын урьдчилсан мэдээг ЭНД дарж үзнэ үү.