Аи Вэй Вэйн бүтээлийг худалдана

Хуучирсан мэдээ: 2012.02.16-нд нийтлэгдсэн

Аи Вэй Вэйн бүтээлийг худалдана

Хятадын ардчилсан үзэлт, зураач, барималч Аи Вэй Вэйн зургаан бүтээлийг Испанийн “Арко” галерей худалдана. Гурван метрийн өндөртэй, хар хөх өнгийн шаазан баганыг 200 мянган ам.доллараар, харин шаазан тарвасыг 50 мянган ам.доллараар үнэлжээ.

Тав хоног дээрх бүтээлүүдийг тус галерейд дэлгэн харуулах бөгөөд 29 орны 215 галерейн мэргэжилтнүүд ирж үзэж сонирхон, худалдаж авах эсэхээ шийднэ. Өнгөрсөн хавар хоёр сар хэртэй шоронд хоригдсон Аи Вэй Вэй өдгөө Бээжингээс гарч явахыг хориглосон хорион дор амьдарч байгаа билээ.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж