
Уралдаанд дээрх чиглэлээр бичдэг сонин, сайтын сэтгүүлчид хоёр болон түүнээс дээш бүтээлээр оролцох боломжтой юм. Уралдааны шилдэг сэтгүүлчээр зөвхөн нэг хүнийг шалгаруулж, гурван сая төгрөгийн шагнал олгох бөгөөд бүтээлийг хоёрдугаар сарын 1-ний дотор МҮЭСТО-ны 200 тоотод хүлээн авах юм байна. Ингэхдээ хэвлэгдэн гарсан эх хувилбараар болон файлаар авчрахын хамт холбогдох нэр, хаягаа тодорхой бичсэн байх ажээ.
У.Болор