“Оюутолгой”-д гарсан галыг унтраажээ

Хуучирсан мэдээ: 2012.01.09-нд нийтлэгдсэн

“Оюутолгой”-д гарсан галыг унтраажээ

Оюутолгой” компанийн ил уурхайн шингэн тэсрэх
бодисын түр үйлдвэрт өчигдөр оройн  22.00  цагийн
орчим  гал гарсан талаар бид мэдээлсэн. Дөнгөж сая авсан
мэдээллээр
галыг бүрэн унтраасан 
байна. Галд тус
үйлдвэрийн таазны хэсэг шатжээ.  

Оюутолгой ХХК-ийн Онцгой байдлын баг (ОББ) болон
Аюулгүй байдлын хэлтэс галын газар дээр ажилласаар байна. Тус багийн ажилтнууд үйлдвэрт нэвтрээд байгаа аж. Шингэн тэсрэх бодисын түр үйлдвэр нь
уурхайн ажилчд
ын амьдрах хэсгээс таван км илүү зайтай
байрладаг
, уурхайн талбайгаас бүрэн тусгаарлагдсан болохыг тус байгууллагаас мэдээлж байна. ОББ-ийн
зүгээс үйлдвэрийн эргэн тойрны 2.5 км
зайд хамгаалалт гарган тусгаарлаад байна. Нөхцөл байдал бүрэн аюулгүй болох хүртэл тухайн бүсэд хүн нэвтрэхийг бүрэн хоригложээ.
Мэргэжлийн хүмүүсийн үзэж буйгаар дэлбэрэлт
үүсэх эрсдэл
байхг
үй гэсэн байна.
Одоогоор галын шалтгааныг тогтоохоор ажиллаж байгаа аж.

Оюутолгой дахь ил уурхайн үйл ажиллагаанд
ашигладаг тэсэлгээний
гол бодис нь ANFO (Ammonium Nitrate Fuel Oil) буюу
аммоны нитратын түлш  бөгөөд энэхүү бодисыг шатахуун болон нунтаг бодисыг (аммоны нитрат) холих замаар
гарган авдаг
байна.
Тухайн бодисуудыг холиогүй тохиолдолд харьцангуй аюул багатай ч бодисуудыг хольсон
тохиолдолд дэлхий нийтээр уул уурхайн салбарт өргөн хэрэглэдэг хүчтэй тэсрэх бодис үүсдэг аж. ANFO
бодис нь АНУ-ын уурхайнуудад ашиглаж буй нийт тэсрэх бодисын 80 гаруй хувийг
эзэлдэг байна. Уурхайд ашиглах тэсэлгээний бодисыг бэлтгэх ажлыг өндөр мэргэжилтэй,
тусгайлан сургагдсан ажилтнууд гүйцэтгэдэг бөгөөд уусмалын үйлдвэрийн орчин тойронд аюулгүй байдлыг өндөр түвшинд ханган ажилладаг аж.

С.Отгон

 

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж