Цагаандариум уран зургийн галлерейд энэ сарын 7-нд буюу маргааш 18.00 цагт “1911” нэртэй үзэсгэлэн нээлтээ хийх гэж байна. Тус үзэсгэлэн нь уран бүтээлч О.Нямдаваагийн анхны бие даасан үзэсгэлэн юм байна. Тэрбээр саяхан болж өнгөрсөн тусгаар тогтнолын 100 жилийн ойг тохиолдуулан амьдралыг үзэх үзэл, эх орноо хайрлах сэтгэл, монгол ахуй соёлын илрэл болгон тус үзэсгэлэнгээ нээж байгаа ажээ. Тэрбээр уг үзэсгэлэндээ томоохон хэмжээний 19 бүтээлээ дэлгэх юм байна. “1911” үзэсгэлэн энэ сарын 31 хүртэл үргэлжилнэ.
Г.Даша