
Өчигдөр ОХУ-ын ерөнхийлөгч компьютер тоглоомны “Craftway Corporation” компанийн компьютер, компьютерын тоглоомны үйлдвэрт зочилсон байна. Тэнд ерөнхийлөгч Медведев дэлхийн хоёрдугаар дайнд оролцсон Оросын сөнөөгч онгоц “Ил-2”-оор хийсэн компьютерын тоглоомыг үзэж сонирхоод “Энэ тоглоом цаг үеийн үйл явдлыг харуулах сайн арга болжээ. Орчин үед хүүхдүүд ном уншихаас илүү компьютер тоглоомонд татагдаж байна” гэж хэлсэн байна.
Т.Бадрах