“Төмөр хатагтай”-г төгс гаргаж чадсан уу?

Хуучирсан мэдээ: 2011.12.27-нд нийтлэгдсэн

“Төмөр хатагтай”-г төгс гаргаж чадсан уу?

“Хэдийгээр энэ цаг үеийн хамгийн агуу жүжигчин байлаа ч кино зохиолч, найруулагчийн хэлээгүй зүйлийг яаж үзэгчдэд гарган үзүүлж чадах билээ” хэмээн хэвлэлүүд бичиж байна. Британийн Ерөнхий сайд асан, төмөр хатагтай хэмээн дэлхийн түүхэнд тэмдэглэгдсэн Маргарет Тетчерийн тухай киноны талаар ийнхүү бичив. “Төмөр хатагтай” киноны гол дүр Тетчерийг 62 настай, Холливудын домог болсон Мэрил Стрип бүтээсэн билээ.


Аби Морганы зохиолоор Филида Лоидын хийсэн уг киног Маргарет Тетчэрийг улс төрийн өндөрлөгт хүрч чадсан, чадалтай, хүчирхэг эмэгтэй хүн гэдэг талаас нь харуулахаар хэтэрхий анхаараад энэ их хүний туулсан гайхамшигт амьдралын түүхийг бус харин түүхэн баримтуудын цуглуулгыг үзүүлсэн байж болох талтай хэмээн шүүмжлэгчид дүгнэж байна. Улс төрийн амаргүй албанаас болж гэр бүлээ бараг золиосонд гаргасан Тетчер хайртай нөхрөө нас барснаас хойш үргэлж ганцаараа ярьж суудаг болсон бөгөөд үнэн хэрэгтээ сэтгэл дотроо ханьтайгаа ярилцаж суудаг хэмээдэг билээ. Өдгөө 86 настай түүний ганцаардмал, нам гүм амьдралд тэнгэрт одсон нөхөр нь хань болдог гэдэг. Энэ мэт хувь хүний хайрлаж, уярам амьдралын түүх “Төмөр хатагтай” кинонд дутагдсан бололтой байна.


“Төмөр хатагтай” кино энэ сарын 15-нд Нью-Йорк хотноо нээлтээ хийсэн юм.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж