
Манай улсын ОБЕГ, Австрали улсын Улаан загалмай нийгэмлэг хоорондын хамтын ажиллагааг бодитой болгох, харилцан ойлголцлын санамж бичгийг байгуулахад Австралийн Улаан загалмай нийгэмлэгийн Ази, Номхон далайн бүс, Олон улсын Улаан загалмай, улаан хавирган сар нийгэмлэгүүдийн холбоо дэмжлэг үзүүлжээ. Түншлэлийн хугацаанд 2.1 сая австрали долларын материаллаг өртөгөөр нийтдээ 18 хүртэлх сайн дурын ажилтанг таван жилийн хугацаанд Онцгой байдлын ерөнхий газарт ажиллуулах юм байна.