”Рио Тинто” хөнгөн цагааны үйлдвэрүүдээ зарна

Хуучирсан мэдээ: 2011.10.19-нд нийтлэгдсэн

”Рио Тинто” хөнгөн цагааны үйлдвэрүүдээ зарна

Дэлхийн уул уурхайн салбарын магнат Рио Тинто компани нь хөнгөн цагааны 13 үйлдвэр, уурхайгаа худалдахаар төлөвлөж байна. Үүнд Австрали, Шинэ Зеланд, Америк, Европ дахь уурхай, хайлуулах болон цэвэршүүлэх үйлдвэрүүд багтаж буй юм. Рио Тинтогийн Гүйцэтгэх захирал Том Албанез энэхүү алхмаа компанийн санхүүгийн чадавхыг сайжруулж, эдгээр үйлдвэрийн менежментийг шинэ удирдлагатай болгоход чиглэж буйг өнгөрсөн даваа гаригт тэмдэглэжээ. Тус компанийн Австрали, Шинэ Зеланд дахь зургаан төслийг Pacific Aluminium хэмээн нэрийдэх гэж буй Рио Тинтогийн шинэ салбарт шилжүүлэх юм байна. Өөрөөр хэлбэл Рио Тинто бус Pacific Aluminium тэдгээр хөнгөн цагааны үйлдвэрийн удирдлагын эрхийг бүрэн эзэмших ажээ. Харин Франц, Герман, Америк, Англи дахь хөнгөн цагааны үйлдвэрүүдийг худалдах компанийг “Рио Тинто Алкан” эрэлхийлж байна. “UBS AG” байгууллагын үзэж буйгаар, худалдааны явц бүрэн дуусахад арваннайман сарын хугацаа шаардаж магадгүй байна.  Түүнчлэн арилжааны нийт мөнгөн дүн 8 тэрбум ам.доллар болох тооцоог Германы “Deutsche” банк гаргажээ.

Б.Төгс

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж