
-Танай банк Хүний хөгжил сангийн мөнгийг олгож байгаа юу?
-Олгож байгаа.
-Хөдөлмөр, халамж үйлчилгээний хэлтсээс мөнгө олгох ажлыг зогсоосон. Гэтэл танай банк яагаад олгохоор болсон юм бэ?
-Иргэдээс ирсэн санал гомдлын дагуу манай банк 20650 төгрөг олгож байна.
-Хэрвээ Засгийн газраас үйлчилгээний хөлс болох 350 төгрөгийг төрөөс олгохоор болвол мөнгөө авсан иргэдийн хураамжийг яах вэ?
-Засгийн газраас хураамжийн мөнгийн өгөхөөр болбол 21 мянган төгрөгөө авсан иргэдийн данс руу 350 төгрөгийг нь шилжүүлнэ.
Б.Даваатогтох
"Өдрийн шуудан" сонин