“Хязгааргүй” моно опера Дуурийн тайзнааХуваалцахЖиргэх Google PlusLinkedinИ-мэйлNews.MN2011-10-03Драмын урлагийн шилдгийг тодруулах “Гэгээн муза-2010” наадмаас шагналын хур буулгасан “Хязгааргүй” моно опера жүжгийг анх удаа олон нийтэд зориулан Улсын дуурь, бүжгийн эрдмийн театрын тайзнаа ганцхан удаа тоглох гэж байна. Тус наадмын “Шилдэг зохиол”, “Шилдэг хөгжмийн зохиолч”, “Шилдэг зураач”, “Шилдэг эрэгтэй гол дүр”, “Шилдэг эмэгтэй гол дүр”, “Шилдэг найруулагч”-ийн номинациас гадна наадмын шилдгийн шилдгээр тодорсон тус жүжгийн уран бүтээлчид буюу Төв аймгийн “Монгол Туургатан” театрынхан аравдугаар сарын 12-нд УДБЭТ-ийн тайзнаа шилдэг бүтээлээ толилуулах гэж байгаа юм. Өмнө нь зөвхөн “Гэгээн муза-2010” наадмын шүүгчдэд зориулж, Улсын драмын эрдмийн театрын тайзнаа ганцхан удаа тоглож байсан эл моно операг энэ удаад олон нийтэд зориулж анх удаа тун өвөрмөц шийдлээр хүргэх гэж байна. Энэ талаар өнөөдөр 12.00 цагаас “Континенталь” зочид буудлын хурлын танхимд “Монгол Туургатан” театраас мэдээлэл хийхээр болжээ.С.Цэлмэг ХуваалцахЖиргэх Google PlusLinkedinИ-мэйл
ТОЙМ:Ерөнхийлөгч, Үндсэн хуулийн өөрчлөлтийг дэмжихгүй гэсэн бол Ерөнхий сайд өөрт нь итгэл үзүүлэхийг хүслээ2025-06-01