Архи ууж, хадмыгаа хүндээр гэмтээжээ

Хуучирсан мэдээ: 2011.09.23-нд нийтлэгдсэн

Архи ууж, хадмыгаа хүндээр гэмтээжээ

Цагдаагийн байгууллагад өнгөрсөн шөнө иргэдээс 743 удаагийн дуудлага ирж, гэмт хэргийн шинжтэй 50 үйлдлийг бүртгэн холбогдох нэгжүүд шалгаж эхэлжээ. Бүртгэгдэн шалгагдаж байгаа нийт 50 хэргийн 42-ынх нь эзэн холбогдогчийг нь тогтоон үргэлжлүүлэн шалгаж эхэлсэн байна. Гэмт хэргийг ангилбал, хулгайн 12, бусдын биед гэмтэл учруулсан найм найм, танхайн тав, зам тээврийн хэрэг 17, осол 29 бүртгэгдэж, 18 хүн гэмтсэн байна.

Тухайлбал, Сонгинохайрхан дүүргийн нэгдүгээр хорооны иргэн 26 настай эрэгтэй Э гэгч архи хэтрүүлэн хэрэглэж, согтуурсан үедээ хадам аав 53 настай О-гийн гар тархинд нь хутгалж хүндээр гэмтээсэн байна. Уг хэрэг энэ сарын 23-ны 00.25 цагийн орчим гарчээ. Хэргийг Сонгинохайрхан дүүргийн цагдаагийн хэлтэст үргэлжлүүлэн шалгаж байна.

Сүхбаатар дүүргийн есдүгээр хорооны Алтайн 14-435 тоотод зодоон болоод байна гэх мэдээлэл есдүгээр сарын 22-ны 15:22 цагт авч шалгахад, уг тоотод суух 21 настай эрэгтэй Б-г  Чингэлтэй дүүргийн 8 дугаар хорооны иргэн 22 настай эрэгтэй Б согтуурсан үедээ зодож танхайрсаныг таслан зогсоож, хэргийг Сүхбаатар дүүргийн  цагдаагийн хэлтэст үргэлжлүүлэн шалгаж эхэлжээ.

Белги улсын иргэн 21 настай эрэгтэй Левтчик Свен болон Баянгол дүүргийн 15 дугаар хорооны иргэн 39 настай эрэгтэй М, Сонгинохайрхан дүүргийн 13 дугаар хорооны иргэн 43 настай Б нарыг энэ сарын 23-нд  Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хороонд байрлах “Ревер Саундс” бааранд үйлчлүүлж байхад Чингэлтэй дүүргийн гуравдугаар хорооны иргэн 32 настай эрэгтэй Б нь цохиж, танхайрсныг таслан зогсоожээ. Хэргийг  Сүхбаатар дүүргийн цагдаагийн хэлтэст үргэлжлүүлэн шалгаж байна.

Г.Дарь
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж