Бурхан багшийн Их дүйчин өдрийг угтсан жагсаал боллоо

Хуучирсан мэдээ: 2018.05.27-нд нийтлэгдсэн

Бурхан багшийн Их дүйчин өдрийг угтсан жагсаал боллоо

Бурхан багшийн Их дүйчин өдрийг угтсан жагсаал боллоо

Зуны тэргүүн сарын Шинийн 15 буюу энэ сарын 29-ний Мягмар гаригт  Бурхан багшийн Их дүйчин өдөр тохиож байна. Эл өдөр нь Бурхан багш эхээс мэндэлсэн, гэгээрлийн хутгийг олсон, Нирваан дүрийг үзүүлсэн гурван чухал үйл явдал зэрэг тохиолдсон чухал өдөрт тооцогддог бөгөөд дэлхийн олон оронд өргөнөөр тэмдэглэн өнгөрүүлдэг билээ.

Энэ жил Монголын Бурхан Шашинтны Төв Гандантэгчэнлин хийдээс тавдугаар сарын 27-29-ний өдрүүдийг “Ёс суртахуунаа эрхэмлэе” уриан дор тэмдэглэн өнгөрүүлэх гэж байна. Бурхан багшийн Их дүйчин өдөр нь Монголын шашин соёлын томоохон арга хэмжээ юм. Үүнийг угтсан хүндэтгэлийн жагсаал өнөөдөр Сүхбаатарын талбайд боллоо. Уг арга хэмжээнд Монгол үйл ажиллагаа явуулдаг бурхан шашны хийдүүд бүгд оролцсон бөгөөд Гандантэгчинлэн хийдийн хамба Д.Чойжамц сүсэгтэн олон болон жагсагчдад хандан үг хэллээ. Тэрбээр хүндэтгэлийн жагсаалыг гол зорилго нь Бурхан багшийн Их дүйчин өдрийн  арга хэмжээг зөвхөн шашны талаас бус нийгэмд зөв хандлагыг уриалах, хүнлэг энэрэнгүй байхад чиглүүлж буйг онцлоод “Бурханы ариун нандин ринсрэлд мөргөн залбирахын утга учир нь хүн сэтгэл санаагаа ариусгах, оюун ухаанаа хөгжүүлж, оюун ухааны гайхалтай түвшинд хүрэх зорилго болоод зогсохгүй муу заяаны зовлонгоос гэтлэн аливаа гай тотгор, өвчин зовлонгоос ангижирч, ажил vйлс нь дэвжин дээшлэх гайхалтай учрал тохиол тохиодог” тухай айлдлаа. Монголын шашин соёл нь үндэсний уламжлалт хэв шинжийг хадгалан үлдсэн өөрийн өвөрмөц онцлогтой тул дэлхий дахины сонирхлыг ихээр  татдаг аж.

Э.Бурам

NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж