Эможи-г зохиосон япон эр Шигетака Курита

Хуучирсан мэдээ: 2018.05.23-нд нийтлэгдсэн

ХҮМҮҮС

Эможи-г зохиосон япон эр Шигетака Курита

Эможи-г зохиосон япон эр Шигетака Курита

Орчин үед эможи буюу сэтгэл хөдлөлийн тэмдгийн тусламжтайгаар сэтгэл хөдлөл, хандлагаа илэрхийлэх боломжтой болсон.

Японы дизайнер Шигетака Курита 1999 онд хамгийн  анхны эможи буюу сэтгэл хөдлөлийн тэмдгийг зохион бүтээсэн байна. Тодруулбал,12*12 пиксел, 144 цэг бүхий 18 байт хэмжээс бүхий зурган тэмдгүүд байсан юм. Хэмжээс нь жижиг ч маш олон утгыг агуулдаг нь эможигийн давуу тал юм. Мөн ганцхан эможигоор дамжуулан дэлхийн бүх хүмүүс түүнийг ойлгож чаддаг нь бүр ч их давуу тал юм.

Стандарт Мануал-ын хамтран үүсгэн байгуулагч, анхны эможинууд ямар байсан тухай номны хэвлэлийн талыг хариуцсан мэргэжилтэн Жесс Рийд “Эможи бол график дизайны салбарт хийгдсэн гайхалтай бүтээл” гэжээ.

Пиктограм болон манга

“Emoji” гэдэг үг нь Япон үгний товчлол бөгөөд  (‘e,’ зураг), 文 (‘mo,’ бичих) and 字 (‘ji,’ дүр) гэх утгыг агуулдаг байна. Ерөнхийдөө Япон, Хятад ханз үсэгнүүд ихэнхи нь зурган дүрслэлтэй байдгыг бид мэднэ.

Эможи бол Канжи /ханз/ 2 нь идеограммууд. Гэхдээ би ханз үсэгнээс анх санаагаа олж аваагүй. Эможи анх зохиох санаагаа манга, пиктограммуудаас олж авсан.

Тэр анх эможи-г маш өвөрмөц зорилготойгоор бүтээсэн. Японы харилцаа холбооны NTT DoCoMo компаниас мобайл интернэт систем нэвтрүүлж эхэлсэн бөгөөд тус систем нь зөвхөн и-мэйлд суурилсан хэдий ч 250 тэмдэгт бүхий дүрс оруулах боломжтой болсноор эможи-гоор дамжуулан  хязгаарлагдмал орон зайд олон утгыг илэрхийлж болох дүрсийг оруулах болсон байна. Курита тухай үед 25 настай байсан бөгөөд одоо хэрэглэж байгаа эможитой харьцуулахад өөр байсан нь мэдээж.

Тухайн дүрсийг бий болгоход маш их ажиллагаа шаарддаг учраас  зай нь хоосон, дүүргэлтгүй, байсан учраас түүнд анхандаа таалагддагүй байсан аж.

176-1789 хүртэлх эможи

Японд 10 жилийн турш эможиг ашигласан. Японы харилцаа холбооны компаниуд эможиг хуулбарлаж ашиглаж байсан нь тэмдэгүүд стандартчлагдаагүй байсан учраас ашиглах боломжгүй байв. 2010 онд Юникод оруулсанаар Iphone, android системд нэвтрүүлж эхэлсэн.

Японд эможи аль хэдийн үүсээд эрэлттэй байхад дэлхий даяар дөнгөж 2012 оноос ашиглаж эхэлсэнд гайхаж байсан гэжээ.

Курита орчин үеийн бидний ашигладаг эможиг жинхэнэ сэтгэл хөдлөлийн утгыг илэрхийлдэггүй хэмээн үздэг байна. Гэхдээ эможи одоо илүү сайжирч утга агуулгын хувьд нэмэгдсээр  интернэт сүлжээ,  харилцаа холбоонд чухал үүрэг гүйцэтгэж байна.

Хамгийн алдартай эможи буюу  “нулимсаа  гартал инээж байгаа”  эможиг 2013 он гэхэд л хоёр тэрбум удаа ашигласан байдаг. Куритагын хамгийн дуртай эможи бол “Зүрх”   гэнэ. Курита өөрийнхөө зохиосон эможи дундаас  poop буюу баасны эможиг анх ДоКоМо-д санал болгоход тэд хүлээн аваагүй гэдэг.

2016 онд анхны эможиг зохиосон Шигетака Куритагын бүтээлийг Нью Иоркын Орчин үеийн музейд гаргахаар болжээ.

Шигетака Куритагын хамтран үүсгэн байгуулсан Стандарт Мануал компани удахгүй Massimo Vignelli’s MTA guidelines болон  NASA’s graphic design manual from 1974 зэрэг график дизайны салбарын түүхийг харуулсан номнуудтай адил тэр дундаа анхны эможи ямар байсныг харуулсан зурган ном гаргахаар ажиллаж  байгаа гэжээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ГайхмаарГайхмаар
3
ХарамсалтайХарамсалтай
2
ХахаХаха
1
ХөөрхөнХөөрхөн
0
ЗөвЗөв
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж