Брюссель хотын дарга орон гэргүйчүүдэд санаа тавив

Хуучирсан мэдээ: 2018.02.27-нд нийтлэгдсэн

Брюссель хотын дарга орон гэргүйчүүдэд санаа тавив

Брюссель хотын дарга орон гэргүйчүүдэд санаа тавив

Европт сүүлийн үед цаг агаар ихэд хүйтэрч байгаа тул Бельгийн нийслэл Брюссель хотын дарга орон гэргүй иргэдийг түр хоргодох байранд оруулахыг цагдаагийн алба хаагчдад үүрэг болгожээ.

Европын бусад хотуудын адил Брюссель хотод урьд хожид байгаагүйгээр хүйтэрч, температур -10C (14F)  болж буураад байгаа гэнэ. Орон гэргүй иргэдийн зарим нь түр хоргодох байранд орохоос татгалзсан боловч хотын даргын захирамж гарсан тул цагдаагийн алба хаагчид тэдгээр хүмүүсийг хүчээр оруулсан байна.

Брюссель хотын дарга Винсент Де Вульф ‘Ийм хүйтэнд орон гэргүй хүмүүс гадаа осгож, бүр амиа алдах ч эрсдэлтэй. Орон гэргүй хүмүүсийг амь насаа эрсдэлд оруулахаас хамгаалах зорилгоор ийм захирамж гаргасан” хэмээн мэдэгдсэн байна.

Брюссель хотын орон гэргүй хүмүүсийг дулаан ортол  халаалттай түр хоргодох байранд байлгахаас гадна эмчийн үзлэгт хамруулж, зөвлөгөө өгөх ажээ. Хотын даргын захирамжаар тэднийг гуравдугаар сарын 8 хүртэл түр хоргодох байранд байлгах юм байна. Хэрэв цаг агаар тэр үед дулаарахгүй бол түр байрлах хугацааг сунгах ажээ.

Брюссель хотод орон гэргүй, тэнүүчилж амьдардаг 3000 орчим хүн байдаг гэнэ.

Эх сурвалж: BBC

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж