Секс дуулианаас Гаитид хэрэгжих хөтөлбөрийг зогсоов

Хуучирсан мэдээ: 2018.02.23-нд нийтлэгдсэн

Секс дуулианаас Гаитид хэрэгжих хөтөлбөрийг зогсоов

Секс дуулианаас Гаитид хэрэгжих хөтөлбөрийг зогсоов

Олон улсын хандивын нэгдсэн холбоо “Oxfam”-ын ажилтнуудын секс дуулиан дэгдсэнээс Гаити улс улсад хэрэгжүүлж байсан олон улсын байгууллагын ядуурлыг бууруулахад чиглэсэн тусламжийн үйл ажиллагааг зогсоожээ.

‘Гаити улсын Засгийн газар “Oxfam” байгууллагаас тус улсад явуулж буй төсөл хөтөлбөрийг түр хугацаанд зогсоох шийдвэр гаргасан” хэмээн Лондонд суугаа тус улсын Элчин сайдын яамны ажилтан мэдэгдсэн байна.

Гаитийн Засгийн газрын дээрх шийдвэртэй холбогдуулан олон улсын хандивын нэгдсэн холбоо “Oxfam”-ын Их Британи дахь салбарын төлөөлөгчид тус улсын засгийн газрын гишүүдтэй уулзжээ.

“Oxfam”-ын төлөөлөгчдийн мэдэгдсэнээр ажилтнуудын секс дуулиантай холбоотой хэргээр Гаитийн Засгийн газар болон “Oxfam” хамтарч ажиллахаар болсон байна.

Тусламжийн сангийн ажилтнуудын секс дуулиантай холбоотойгоор Гаити дахь төсөл, хөтөлбөрийг хоёр сарын хугацаанд түр зогсоох гэнэ.

2011 онд ‘Oxfam”-ын ажилтнуудын өдүүлсэн хэргийн төлөө тус байгууллага Гаитийн Засгийн газар болон ард иргэдээс уучлал гуйсан билээ.

Ажилтнуудын секс дуулианаас болж нэр хүнд, хандивлагчдаа алдсан ‘Oxfam” ажилтнуудын сахилга батыг сайжруулж, цаашид ийм явдал гаргуулахгүй байх арга хэмжээ авч эхэлсэн байна.

Эх сурвалж: CNN

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж